Part 7

638 78 9
                                    

Тэхён: би чамд сайн....гэж дуржигнатал хэлэв.
Одоо миний доторх мэдрэмжийг би өөрөө ч ойлгохгүй байна. Нэг л тийм харанхуйг гэрэлтүүлж буй гэрэл мэт нэвт шувт миний дотор руу нэвтрэн зүрхний цохилт хурдсан яг л энэ мэдрэмж дахин давтагдашгүй энэ хачирхалтай мэдрэмжинд уусан хэдэн минут ч Тэхёны гарнаас тас атган түүн лүү ширтсэнээ мэдэхгүй байна. Ямартай ч түүний хоолойгоор буцан одоо байгаа байдалтай нүүр тулна.

Тэхён ихэд сандран:би чамайг одоо хариугаа хэл  гэж шаардахгүй ээ зүгээр л... хариу нь муу сайн байсан ч миний хажууд найзын хуваарь байгаасай гэж хүсэж байна...гэж дуржигнатал хэлэн гараа татаж аван орондоо орон бүх биеэрээ хөнжилөө нөмөрчихөв.

Би саяхан атгалцсан гар луугаа харан хоосон мэдрэмжээр өөрийгөө дүүргэв. Энэ мэдрэмж юу гэсэн үг юм бол?... хайр гэж ямар мэдрэгддэгийг мэдэхгүй нь тэгэхдээ одоо миний дотор байгаа энэ мэдрэмж хайр мөн болов уу? Би яагаад ингэж сонин харамсаад байгаа юм бол?

Миний зүрх түүний гартаа шүргэлцэх үед л бүх биеэр тог гүйдэг... тэгэхдээ сая атгалцахад яагаад тийм тавьмааргүй санагдаж улам чангаар атгахыг хүсээд байсан юм бол... миний зүрх одоо ч яагаад ингэж хурдан цохилно вэ?... Ким Тэхён чи намайг яг яачих нь энэ вэ?
Чи надад яаж сайн гэдгээ мэдсэн юм бэ? Ммм....

----
Би унтаж чадсангүй. Зүгээр л бүх биеийг минь ямар нэг зүйл сороод өөрийн хий хоосон ертөнцөд дотор үлгэр зохион ургуулан бодоход хүргэнэ. Ингэж тэгэс гэж байгаад 5 өнгөрөөж босон түүний гэрээс хар тортой зүйлээ барин зам уруудан алхангаа ахин л өнөөх бодол толгойд эргэлдэнэ.
Тэхён миний хувьд яг хэн юм бол?

Найз... тэгэхдээ би Жиминээс Тэхёноос авдаг тийм хачирхалтай мэдрэмж авдаггүй шүүдээ.... найз...
Хайр.... энэ мэдрэмж магадгүй хайр байвал... тэгэхдээ миний хувьд хайр гэх үг төсөөлөгдөхгүй байна.... зүгээр л...

Гэрийн гадаа 7 өнгөртөл суухад ашгүй үйлчлэгч эгч ирэн намайг аврав. Би орж ирэхэд тэр хүүхэн юу ч болоогүй буйдан дээр цай оочлон уух ба намайн харан инээмсэглэн:гадуур хононо гэдгээ хэлэхгүй чамд санаа зовоод унтаж чадсангүй гэхэд би тортой шар айргаасаа нэгийг гаргаж ирэн яг түүний өмнө задлан:аан... нойргүй хоносон хүний царай гэхэд хэтэрхий баяр баясалтай байгаа юм бишүү?Гэж хэлэн шар айрагнаасаа нэг балган түүн лүү харахад тэрний царайны хувирал илт жигшсэн харагдана.

Дараа нь зэвүүн инээн:ямар хөөрхөн цамц өмсөө вэ? Чи ч зүгээргүй хоножээ... гэхэд одоо ч Тэхёны цамцыг өмссөн явж байгаагээ санана. Дотроо өөрийгөө хараагаад амжив.

-Pain- 《✔✅》Where stories live. Discover now