Тэр явдалаас хойш долоо хоног өнгөрлөө. Тэхён намайг үл тоож хортой үгнүүдээ наашаа хайр найргүй шидэлсээр байсан тэрэнд нь гомдох ч хайртай юм чинь гэж тэвчсээр өглөө нойтон дэртэй сэрсээр аль хэдийнээ дасал болчихожээ.
Өглөөний цай хийж өгөн өрөөнд оруулж тавин буцан гарна. Би өөрөө гал тогоонд ирж цайгаа уун дуусгачихаад хувцасаа өмсөн Тэхёны өрөөний хаалгыг зөөлөн тогшин угийн хариу ирэхгүйг нь мэдэж байсан болохоор шууд орон: Ким Тэхён цайгаа уугаад хувцасаа өмсөөд гараад ир. Өнөөдөр эмнэлэг явах хэрэгтэй гэхэд Тэхён өндийн наашаа муухай харан:гар!! Би зүгээр гэж хэлэн буцаад хэвтэх гэхэд нь би гарнаас нь татан босгоод хоолыг нь аван ам руу нь чихэн:одоо чиний яаж аашлах надад хамаагүй шүү гэж хэлэн хүчээр хоолыг нь ам руу нь чихэх бол тэр бараг огих нь холгүй байв.
Би идэж дуусган:сайн хүүхэд гэж хэлэн духан дээр нь далимуулан нэг үнсэн:хувцасаа өмсөөд гараад ир гэж хэлэх бол Тэхён духан дээрээ гараа аван:хэн чамайг үнс-
Би амыг нь даран: хараал идсэн амаа татаад хурдан хувцасаа өмсөөд гараад ир гэж хэлэн хаалгыг нь саван гарав.Тэхён үнэхээр ингэж л нэг надтай харьцаж байгаа өөр харилцан яриа байхгүй Тэхён өрөөндөө шигдчихнэ. Эсвэл гараад алга болчихно. Үнэхээр хэцүү.
Би том өрөөнд түүнийг хүлээн суусаар бараг 1 цагийн дараа гарч ирнэ. Тэгэхдээ тэр үнэхээр гайхалтай харагдаж байсан болохоор дахин дурлах шиг л болсон.
Өөрийнхөө нүүрийг маскаар нуусан байх ба тэгэхдээ л төгс харагдаж байсан юм. Тэр наашаа харан:би ганцаараа явна
Би босож ирэн:үгүй цуг явна гэж зөрүүдлэвэл тэр наашаа нэг харан:үнэхээр ийм ядаргаатай гэж мэдсэнгүй гэж хэлэн түрүүлж гаран машиндаа суун түрүүлээд явчихав.Би араас нь такси барин эмнэлэгийн гадаа ирэн хамаг хурдаараа буун тэр эмнэлэг рүү орон сувилагчаас нь асуувал тэр 203 дугаар өрөө рүү орсон гэх болон би санаа амрана.
YOU ARE READING
-Pain- 《✔✅》
RomanceХэрвээ энэ дэлхий дээр чи надтай уулзаж...надад хайрын амт гэж юу байдгийг мэдрүүлээгүй байсан бол...би ч чи ч арай бага өвдөх байсан биз...?