Part 6

653 81 2
                                    

Ээ баларсаан тортой шар айргаа машинд орхичихож... би бушуухан утсаа гаргаж ирэн "Ким" гэх хадгалсан дугаар луу залгавал хэд хэд дуудуулан авна.
Би авсан даруйд нь: Хөөе чи бушуухан яваад миний түрүүн барьж байсан хар тортой зүйлийг аваадах ээж аав чинь яагаад ч харж болохгүй зүйл шүү гэж хэлэхэд Тэхён тэр дор нь утсаа тасалчихав.

Би гайхсан ч авчих байх гэсэн өчүүхэн найдвар тээн хувцасаа солин ийш тийш холхиж байтал хаалга тогших чимээ гаран нөгөө авгай хаалга хагас онгойлгон намайг нүдээрээ дээрээс доош нэг харан дараа нь худал инээн: аав чинь томилолтоор явсан өнөөдөртөө ирэхгүй... тийм болохоор чи яаж ч хамаагүй гадуур тэнэж болно шүү гэх гээд л гэж зэвүүн инээмсэглэлтэйгээр хэлэхэд би түүн лүү муухай харан:хэрэггүй дээ баярлалаа гэж хэлэхэд тэр зүгээр л ширэв татан хаалга хаав.

Чамайг тэгж баярлуулахгүй шүү. Муу завхай эм... аавыг бөгс өндийвөл намайг хөөчих гээд байх юмаа.

Гэнэт ахин утас дугархад яаран харвал Тэхён байв.
Би авахад Тэхёны ихэд амьсгаатах сонсогдон дараа нь бүдүүн гүн хоолой утасны цаанаас хангитал: авчихлаа гараад ирэх үү? Гэрийн чинь урд байна.
Би хэсэг тэр хоолойнд нь уусах шахаж буцан бодит байдалдаа ирэн: за гэж хэлэн утсаа таслан яаран сандчин гарахад Тэхён доош харан зогсож байх бөгөөд би одоо л Тэхёноос ичлээ.

Одоо тэгээд ширлээд шар айргаа аваад л орно доо. Би нэг хоолойгоо засан түүний урд ирэн гараа сунгавал Тэхён миний гарт хар тортой зүйл бариулав. Би ахин нэг хоолойгоо засан: ээж аав чинь харсан уу? Гэхэд Тэхён толгойгоо хурдан хурдан сэгсрэн: хараагүй ээ... тэгэхдээ чи наадхаараа...
Би сандран толгойгоо маажин: аан... нөгөө... би үсээ угаах гэж байгаа юм. Нэтээс тийм юм харсан юм шар айргаар үсээ угаахаар үс зөөлөн болдог гэсэн тэгээд л... гэхэд Тэхён итгэсэн бололтой толгой дохино.

Хэсэг тэгж зогсоход л миний нимгэн цамц сийгэн намайг дааруулах цагт л:зза би ингээд орлоо гэж хэлэн орох гэхэд Тэхён зүгээр л толгой дохилоо.

Би эргэж харан хаалгаар орох гэсэн хаалга түгжээтэй байв. Би ядаж байхад түлхүүр утсаа орхисоноо сая л санан дотроо өөрийгөө хараана. Одоо ч ард Тэхён байх ба би эвгүй байдалд орохгүйн тулд хаалгаа тогшин зогсоно. Би мэдэж байлаа хэр удаан нүдсэн ч тэр хорон хүүхэн онгойлгохгүй гэдгийг аягүй бол надаас хариугаа авч байгаа биз.

Тэхён одоо ч явахгүй байх бөгөөд намрын сэрүүн орсон болоод ч тэр үү би дан нимгэхэн цамц шорттой гараад ирсэнийг хэлэх үү гар хөлний үзүүр хэсэг бээрнэ.
Тэхён удаан харж тэвчээгүй бололтой:дотор хүн байгаа юм уу? гэхэд одоо нэгэнт өнгөрсөн гэж бодон хаалга тогшихоо болин Тэхёны хажууд ирэн:уг нь байгаа лдаа. Тэгэхдээ намайг оруулах дургүй байгаа бололтой
Тэхён илт гайхсан бололтой: яагаад?
Би мөрөө хавчин: би буруу зүйл хийсэн бололтой гэхэд
Тэхён: одоо чи тэгээд яах болж байна?
Би: арга бодно доо. Чи гэр лүүгээ яв яв. Надад санаа зовох хэрэггүй дээ гэхэд Тэхён хэсэг намайг харж зогсож байгаад цааш алхав.

-Pain- 《✔✅》Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang