part 13

588 64 2
                                    

Ахин нэг өдөр....
дахин нэг өдөр...
Ахиад л нэг өдөр....
Бас л ахиад нэг өдөр....өнгөрлөө.

Чи харин одоо ч алга. Чи тэр өдрөөс хойш зөндөө өдөр өнгөрсөн ч чи алга.
10 сар гарч өвлийн хүйтэн өдрүүд айлчлан ирж харин чи намартай цуг буцсан юм шиг ор сураггүй ахин алга болсон.

Би үнэхээр их чамайг санаж байна. Чамаар л амьсгалдаг байсан бие минь эд эс бүхэн чамайг дэндүү их хүсэмжилж дотроос минь хумслана. Чи дэндүү богинохон хугацаанд дэндүү их хайр бас итгэл өгчихөөд алга болчихсонд би чамайг үнэхээр их үзэн ядаж байна.

Ахин надад битгий хоосон мэдрүүлээч. Ахин битгий намайг ганцааранг минь үлдээгээч...

Би ангийн гадаа ахиад л нэгэн хэвийн хийдэг зүйлээ хийнэ. Багш гарч ирэн намайг харсанаа нүдээ эргэлдүүлэн:би хэлсэн шүүдээ Тэхёны гэрийн хаягийг би мэдэхгүй ээ гэж ойлгож байна уу? Арёнаа түүний аав ээж түүнийг хэсэг хичээлдээ очиж чадахгүй л гэж хэлүүлсэн болохоос өөр зүйл надад хэлээгүй ээ гэж хэлэхдээ тэр наашаа яг л одоо болиод өг гэсэн харцаар харна.

Би ч нэг санаа алдан эргэж харахдаа нэг хүнийг санаандгүй мөрлөн дэвтэр номыг  нь унагаачихав. Би доош тонгоон түүнд туславал тэр нөгөө өмнөх Тэхёнтой уулздаг охин байв.

Тэр наашаа хөмсөг зангидан харан миний гарт байсан дэвтэр номоо шүүрэн аван: замаа хараач гэж зандархад би түүний гарнаас барин: чи Тэхёны гэрийн хаягыг мэдэх үү?
Тэр охин их л басамжилсан харцаар харан:уучлаарай өөрөө арай Тэхёнд хаягдчихсан юм биш биздээ. Нэг л овоо царайлаад байсан адилхан л юм байна гэж хэлэхдээ ихэд баяртайгаар хэлнэ.

Би уураа арай гэж барин: уучлаарай би их бүдүүлэг хүн болохоор. Зүгээр мэдэж байгаа бол хэлээд өгчихгүй юу?
Тэр хоолой засан:уулзаж байхдаа хэд хэд түүний гэрт очиж байсаан гэхэд минмй нүд сэргэн:хэлээд өг

Ганнам дүүргийн 247 тоот гэх байшингийн гадна ирэн амьсгаагаа нэг гүнзгий аваад хонхыг нь дарвал нэг эмэгтэйн хоолой сонсогдон:хэн бэ?
Би: Тэхён гэртээ байгаа болов уу?
Нөгөө эгч:өөрөө хэн бэ?
Би:түүний найз охин байгаа юмаа гэж хэлэхэд хаалга тэр дороо онгойно.

Би ахин гүнзгий амьсгаа аван хаалгаар орвол хуучны хэв маягтай байшин байх ба энэ тэндгүй уран зургууд өлгөөстэй байв.

Надтай яриад байсан эгч түүний ээж байх ба намайг харан нүд нь орой дээрээ гарахаа шахан:нөгөө 2 жилийн өмнөх..
Би: тиймээ би мөн байна
Ээж нь:чамайг манай Тэхёныг мартсан  л гэж бодсон юмсан ингээд байж байх гэж ихэд баярлан намайг тэврэнэ.

-Pain- 《✔✅》Where stories live. Discover now