part 18

636 70 4
                                    

Энэ дэлхий дээр миний хамгийн уур хүргэм үг чиний амнаас гарч байгаа энэ 'харин лдээ' гэх үг байх...

Тийм ч гэж байгаа юм шиг үгүй гэж ч байгаа юм шиг ойлгомжгүй эргэлзээ түрүүлсэн хариулт... зөвхөн чи л энэ хариултыг ийм эргэлзээ төрүүлмээр амаараа урсгаж чадах байх

Би түүнээс харцаа салган: ахиад л... ахиад л үнэхээр залхмаар юм. Харин лдээ гэдэг хариултаас чинь илүү зүгээр намайг алгадчихвал хамаагүй дээр юм гэж хэлэн би босон түүний хажуугаар зөрөхдөө өөрийн эрхгүй нүдэнд нулимс цийлэгнэн доош харахаас өөр аргагүй болно.

Өрөөнийхөө хаалганы бариулаас барин доош даран орох гэж байтал гэнэт нөгөө гарнаас татан эргүүлж харуулан хананд шахав. Би түүн лүү нулимстай нүдээрээ харахдаа өөрийн эрхгүй сэрэмж алдан нүднээс минь нулимс урсан гарахдаа түүний гарт бууна.

Би гараа татан:яах гээд байгаа юм? гэж хэлэхдээ хоолойнд минь уур уцаараас илүү гомдол цөхрөлийн өнгө аяс тодорвол Тэхён гэнэт хацарнаас барин биеэрээ шахан намайг үнсэх бол би хариу барихыг хүссэнгүй түүнийг түлхэнэ.

Хэтэрхий гомдоод байгаа өөрийгөө ч ойлгохгүй нь хэтэрхий гэнэтийн бас хэтэрхий сэтгэлгүй юм.

Би түүний түлхэн:боль...би ямар чиний хүүхэлдэй хэрэг үү? Би үнэхээр залхаж байна. Чамд хэтэрхий гомдож,уурлаж бас цөхөрч байсан ч би маргааш нь юу ч болоогүй юм шиг ахин дахин чамаас 'намайг хайрлаач' гэж гуйдаг үйлдлээрээ үгээрээ бүх зүйлээрээ би чамаас гуйдаг. Би энэ бүхний тэвчиж надад жоохон ч гэсэн сэтгэлтэй гэж боддог ч чи ахиад л миний бодлыг гишгэлдэг бас ахиад л гомдоодог. Хайргүй юм байна гэж бодохоор гэнэт анхаарал халамж тавиад эхлэнэ. Битгий намайг эргэлзүүл. Хайргүй бол хайргүй юм шиг хайртай бол хайртай юм шиг бай. Би одоо үнэхээр бүх зүйлээс залхаж байна Ким Тэхён гэж хэлэхдээ би түүний нүд лүү тасралгүй ширтэж байв.

Удаан ширтэж байгаа ч түүний нууцлагдмал нүднээс ямар ч хариулт олсонгүй. Тэр юу ч хийхгүй юу ч ярихгүй намайг зүгээр л ширтээд л байв. Би түүн лүү харсан чигтээ:ойлгосон гэж найдья гэж хэлэн өрөөндөө оров.

Тэр харин яг тэр байрандаа хоосон хана ширтэн үлдсэн бол би харин ямар ч хариултгүй өрөөндөө орж ирэв. Сэтгэл дотор хов хоосон юу ч үгүй яг л өвөлийн  хүмүүсгүй гудамж шиг...хоосон жихүүн...бас хүйтэн

Оройжингоо унтаж чадаагүй учир үүрээр босон Тэхёнд гомдож уурласан ч түүний ээжийн захиасыг мартаж болохгүй учир түүнд өглөөний цай болон эмнүүдийг нь бэлдэж тавин усанд орон хувцасаа өмссөөр гэрээс гаран ойрд яваагүй сургуулийн зүг зүглэлээ. Тэхён болон би өнөөдрөөс эхлээд сургуульдаа явж байгаа юм. Тэхён ч яахав чөлөөтэй байсан би харин дандаа тасалсан болохоор сургууль руу ойртох тусам хөл хүндрэн хэцүү санагдана.

-Pain- 《✔✅》Where stories live. Discover now