part 17

618 64 6
                                    

Түүний чанга тэврэлт намайг бүчин авахад би өөрийн мэдэлгүй чангаар цухиран уйлна. Хажуугаар явж байгаа хүмүүс юу гэж бодож юу хэлэх нь надад огтхон ч сонин байсангүй.

Би зүгээр л энэ сэтгэл доторх үй түмэн замбараагүй сатгэл хөдлөлөө хоосон болтол нь хоосолчихмоор байна.

Би түүний цамцыг үрчиитэл нь базаж түүний энгэрийг нулимсаараа угаана. Тэр харин юу ч хэлэхгүйгээр нурууш минь зөөлөн илсээр би хэр удаан тэгж уйлсанаа мэдэхгүй ч нэг л мэдэхэд би сүүлдээ ээрсэн байв.

Дараа нь түүнээс салан ичсэндээ ч тэр үү? Эсвэл зүгээр түүний царайг нь харж чадахгүй гэдгээ мэдэж байгаа болохоор ч тэр үү? би түүний тэврэлтээс салан цааш зам дагуу уруудан явна.

Үнэхээр юу хийснээ өөрөө ч ойлгохгүй байгаа ч тэр надад тусалж чадсан би бас түүнд ахин нэг ичгүүртэй байдлаа харуулчихлаа. Би алхсаар алхсаар хаашаа явж юу хийхээ мэдэхгүй ч зүгээр л алхсаар байсан юм. Харин тэр ард дагасаар л байсан юм. Би байрандаа зогсон тэнгэр рүү харахад тэнгэрт түгэх үй түмэн од миний нүүрэн дээр тулаад ирэхнүү гэлтэй харагдах ба би нэг гүнзгий амьсгаа аван арагш эргэж харвал Тэхён ч бас тэнгэр рүү ширтэж байлаа.

Дараа нь наашаа харан:харьцгаах уу? Гэвэл би толгой дохин түүний дэргэд очиж алхах бол тэр гэнэт нэг тийш харан миний гарнаас чирэн гүйж эхэллээ. Би эхэндээ гайхаж байсан ч зүгээр л чирэгдэн гүйсэн тэр гүйсээр автобусанд суун бэлэн мөнгөөр төлбөрөө төлсөөр бид 2 хамгийн арын суудалд суулаа.

Тэр инээмсэглэн цонхоор ширтэн:би автобусанд амтдралдаа ганц удаа ч болов сууж үзэхийг хүсдэг байсан юм азаар чиний ачаар суучихлаа гэж хэлвэл би зүгээр толгой дохив.

Тэр гэнэт наашаа харан толгойг минь өөрийнхөө мөрийг түшүүлэн нөгөө гараараа миний гарнаас атгав. Би гайхан босох гэвэл тэр буцан налуулан:би мэднээ. Өмнөх амиа хорлох үйлдэл бас өчигдөрийн нулимстай нүд өнөөдрийн уйлсан шалтгаан гээд бүгдийг мэднэ.
Би:яаж?
Тэхён:чи согтуудаа хэлсэн юм...
Би: тийм байхнээ...
Тэхён:өөр хэлэх үг байна уу?
Би:хэрвээ би үхчихвэл чи уйлах уу?
Тэхён: үгүй ээ
Би инээн:хогийн амьтан
Тэхён:тийм зүйл болохгүй.... учир би уйлахгүй бас гуниглахгүй гэхэд би зүгээр л нүдээ анин өнөөдрийн болсон бүх зүйлийн дараа би түүний энэ гүнзгий тослог хоолой болон түүний сэнгэсэн үнэрт мансуурч байлаа.

Бид 2 ирэх ёстой газраа буухад Тэхён миний гараас тавихгүй атгасаар байсанд нэг талаараа эвгүй ч нэг талаараа сайхан байсан юм. Би түүний гарыг буцаад атгахгүй ч бас түлхэхгүй.... атгамаар байвч тэгэх эрх байхгүй шүүдээ.

-Pain- 《✔✅》Where stories live. Discover now