part 9

590 81 4
                                    

Би эргэж харан тэр хүнийг харвал Тэхён байв. Үнэхээр Тэхён байв. Цэнхэр өнгийн үс түүнд гайхалтайгаар зохижээ. Энгийн л цагаан подволк хар өмд өмссөн тэр бусдаас дэгжин харагдана. Өмнөх Тэхёноос шал ондоо Тэхёныг би одоо харж байна. Хэзээ ингэж зүрх хүчтэй цохилохыг мэдэрсэнээ санахгүй нь би түүнээс харцаа салгаж чадсангүй.

Тэр эргэн тойрны хүмүүстэй ярин намайг ч анхаарах сөхөөгүй байв. Тэгэхдээ би ямар нүүрээрээ харц тулгарна гэж тэр одоо намайг мартсан биз бүхэл бүтэн 2 жил өнгөрчихсөн байхад магадгүй шинэ хайртай ч учирсан байж магад.

Би буцан урагш харахад манай ангийнхан нэг нэгээрээ өөрсдийгөө танилцуулж байв. Хамгийн сүүлд над дээр ирэн би босож өөрийгөө танилцуулахыг хүссэнгүй би Тэхёнд өөрийгөө энд байгааг мэдэгдүүлэхийг хүсэхгүй байна.

Эжин Юра хоёр намайг гайхан:хөөе ИнСол босоочээ хүүхдүүд чамайг хүлээгээд байна. Гэхэд одоо л ухаан орон босож зогсон: Сайн байцгаана уу? Эдийн засгийн ангийн 2р курс Хан...ИнСол гэдэг гэж хэлэхдээ өөрийн эрхгүй тэр нэгэн рүү харж хэлвэл тэр наашаа харна.

Тэгэхдээ ямар ч гайхсан балмагдсан харцаар биш зүгээр л танихгүй хүн лүүгээ харж байгаа аятай юу ч өгүүлэхгүй харцаар харна. Тэгээд өөр тийш харан тэр хүнтэй инээмсэглэн ярина. Эжин намайг татан: одоо болсоон суу гэхэд одоо ч босоод зогсоод байснаа анзааран буцан сууна.

Би буцан эргэн харахад тэрнийг тойрон хэд хэдэн охин зогсох ба тэд нарт татгалзалгүй хамт инээлдэн юм ярина. Дараа нь тэдний нэг нь Тэхёны хажууд суухад Тэхён үсийг нь илнэ. Тэр охин ч улаана.

Аль хэдийн Тэхён өөр нэгэн болжээ. Намайг ганцхан хайрладаг даруу Тэхён биш бусдын хайранд хүрээлэгдсэн нөхөрсөг Тэхён болсон байв. Би цаашаа удаан ширтэн сууж чадсангүй урагш эргэж харан суухад гурван залуу ирж суусан байх бөгөөд нөгөө хоёрын царай бараасан байв.

Ххх1: за танилцая эдийн засгийн 4р курс Жонү
Ххх2: хуулийн ангийн 4 курс Сонхүн
Ххх3: Анагаахын 5р курс Минхёг. Хүүбэ( өөрөөсөө дүү хүмүүсийг тэгж дууддаг шүү) нарын нэр алдар.?
Эжин: Эжин гэдэг.
Би: ИнСол
Юра: Кан Юра гэдэг сонбэ гэхэд
Минхёг инээн: ммм Юра байхнээ. За дээд ангийн сонбэдаа архи хундаглаж өгөхгүй хэрэг үү мм? Гэж хэлэн жогтой харахад Юра эвгүй инээн түүнд архи хундаглаж өгнө. Эжины хажууд аль хэдийн Сонхүн нь ирсэн түүний мөрөөр тэврэн сонбэ гэдгээрээ далимдуулан олон зүйл шаардан нэг ёсны бэлгийн дарамт учруулна.

-Pain- 《✔✅》Donde viven las historias. Descúbrelo ahora