Part 3

753 74 1
                                    

Би: Аан хайрт чинь болохоор тэгж санагдсан биз гэж түүний царайны хувирлыг харах гэж нүдээ салгалгүй хэлвэл тэр нэг нүд нь том болсоноо буцан жижгэрэн дараа нь хоолойгоо засан: юу яриад байна вэ та? гэхэд би худал инээд алдан: болгоомжтой байгаарай гэж хэлэхдээ албаар өдсөн хэв маягтай хэлэхэд тэр наашаа муухай харан машинд суулган хөдөллөө.

Эмнэлэгт ирэхэд эмч миний хөлний шөрмөс сунасан хэд хоногтой боолттой явах хэрэгтэй болсоныг дуулган боолт тавьж өгөн явууллаа. Хугараагүй нь аз ёохх яаж сургууль руу явна 7 хоног чөлөө авнаа. Очих л юм бол ийм хөлтэй цэвэрлэгээ хийх юм болно. Зүгээр хэдэн хоног тасалчихая.

Эцэст нь гэр гэх ордон шиг байшингийн үүдэнд ирэн нэг амьгаа аван хажууд байх Ким туслах руу харан: Кино үзэх дуртай биз дээ гэж хэлэн буцан урагш харан хаалга онгойлгов уу? Гүү юу? Хажуу ханад аяга шидэгдэн жижиг хэлтэрхий нь миний хацрыг зүсчихэв.

Би ч худал инээн хацран дээр тогтсон цусыг хуруугаараа арчин түүн лүү өгүүлэмжгүй харцаар харан:ямар ширүүн байх нь вэ? Ааваа гэж худал инээлттэй хэлэхэд аав хөмсөг зангидан хэт их уурлаж байгаагаасаа болж гараа хамаг байдгаараа атган: чи яаж ээжийгээ зодож ёс бусаар доромжилж зүрхэлнэ вэ? гэхэд би түүн лүү нэг хөмсөгөө өргөн хараад буйдан дээр суух худлаа нулимс дуслуулан уйлах хүн рүү заан:тэр миний ээж гэж үү?.... Үгүй юмсан. Харин миний ээж тань шиг араатананаас болж тэнд уйлах байтугай уйлах ч тэнхэлгүй үхэх сэхэхийн наана хэвтэж байгаа. Гэхдээ энэ эмэгтэй ядаж уйлах бас жүжиг тавих тэнхэл байгаа л юм байна гэж хэлэхэд аав наашаа хөмсөг зангидан харсан хэвээр наашаа ойртон миний урд тулж ирэн:яг одоо уучлалт гуй гэж ширүүхэн хэлэхэд би худал инээмсэглэлээ замхруулан адилхан муухай харан:чадахгүй нь дээ... ааваа би таньд хэлсэн хэзээ нэг цагт энэ авгайг ч таныг ч зүйл дуусгах болно тэр болтол тайвшраад хүлээж бай гэж хэлэн түүний чанга түлхэн хажуугаар нь догонцон гаран буйдан дээр суух түүн лүү нэг хялам хийн:сайн ажиллаа...аавын янх*н минь гэж өөрт нь сонсогдохоор шивнэхэд тэр наашаа муухай харвал би худал инээн нүдээ ирмэн цааш өрөө рүүгээ оров.

Өрөөндөө орж ирэн хаалгаа түгжсэнийхээ дараа л нэг бүтэн амьсгал авна. Энэ гэрт өдөр ирэх тусам амьгалахад хэцүү болж байна шүү. Аав болон энэ авгай хоёрын хажууд хэр удаан тэсч чадах эсэхээ мэдэхгүй нь зүгээр л умгар ч гэсэн ээжийнхээ тэр гэрт хамт баймаар байна. Хараал ид....

------

Тэр явдалаас хойш бүхэл бүтэн 7 хоног өнгөрч ахин шинэ долоо хоног эхэллээ. Энэ хугацаанд гарах байтугай өрөөнөөсөө цухуйсангүй. Цухуйх ч шаардлага байгаагүй лдээ. Хоолыг үйлчлэгч эгч оруулж өгнө. Нойлын өрөө ч манай өрөөтэй залгаа байдаг туд бүр гарах шаардлагагүй. Гарахгүй байсан нь ч тэр хоёрт амар санагдаж байгаа биз.

-Pain- 《✔✅》Where stories live. Discover now