Part 4

729 82 9
                                    

Сувилагч:.... энэ өвчтөн бол ховор гений өөрчлөлтэй хүн. ...өршөөгөөрэй би энэнээс цааш хэлж чадахгүй өөрөөс нь сэрэхээр нь сонсоорой гэж хэлэн цааш гүйн алга болов. Генийн өөрчлөлтэй энэ яг юу гэсэн үг юм бэ? Тийм ноцтой өвчтэй юм байхдаа.... би духан дээрх хөлсөө гараараа шувтран арчаад утсаа гаргаж ирэн Жимин лүү залгаж хаягыг нь хэллээ.

Жимин хамаг хурдаараа ирэн: Тэхён яасан?
Би: мэдэхгүй ээ тэгэхдээ нэлээн хүнд өвчтэй бололтой
Жимин санаа алдан: чи сургууль руу буц би эндээ Тэхёныг сахъя. Чи ахиад тасалвал сургуулиас анхааруулга ирнэ шүү гэхэд нь би хэдий үлдмээр байвч аргагүй эрхэнд буцлаа.

Хичээл дуусахыг хүлээж ядан цаг руу байн байн харсаар арай гэж дуусан бушуухан гом дэвтрээ далд гарах гэсэнд ангийн дарга гэх охин хашиж зогсон:чи мартчихаа юу? Анги болон биеийн тамирын заалыг цэвэрлэх ёстойгоо гэж хэлэхэд нь одоо л санан амандаа хараал тавьсаар ангиа цэвэрлэж эхэллээ.

Ангиа арай гэж цэвэрлэж дуусчихаад биеийн тамирын зааланд ирэхэд нэг хөвгүүн цааш харан юм хийж байв. Би ч нээх их юм бодолгүй шалны модоо чирэн явж байтал утсанд дуудлага ирэхэд харвал Жимиа байв.

Би: байна уу
Жимин: чи ирэх болж байна уу? Тэхён сэрсэн би сахиад сууж байна. Хэр удах юм?
Би: удахгүй очлоо гэж хэлэн утсаа таслан наашаа таг гөлрөх нөгөө хөвгүүн рүү харан: хөөе би чамаас нэг зүйл гуйя
Нөгөө хөвгүүн:за?
Би: чи миний оронд цэвэрлэгээ хийгээд өгөөч би дараа чиний оронд цэвэрлэчихэе
Нөгөө хөвгүүн инээмсэглэн: өөр нэг зүйл байна.
Би:юу?
Нөгөө хөвгүүн: хоолонд даана гэвэл яахав болох л юм
Би түүн лүү муухай харан: хэрэггүй ээ болилоо гэж хэлэн зүгээр анихаар явж байтал тэр араас: чамайг багшид цэвэрлэгээгээ хийхгүй явсан гэж хэлвэл чамайг л лав зүгээр өнгөрөөхгүй байхдаа
Би амандаа хараан: тохирлоо гэж хэлэн явах гэхэд араас: намайг Ким Жунин гэдэг. Чамайг?
Би хальт эргэж харан: мэдэхгүй ээ гэж хэлэн ёжилж инээсээр цааш хар хурдаараа гүйв.

Гүйсээр эмнэлэг рүү ирэхэд үүдэнд Жимин сувилагчтай алцганасан инээсэн зогсож байв. Би Жиминийг сээтэгнүүр гэж хэлэхээ мартчихаж тэр бол цуутай урхидагч шүүдээ.

Би гүйж очин: яасан? Тэхён зүгээр үү?
Жимин: зүгээрээ зүгээр 2давхарт 207 гэдэг өрөөнд байгаа би чамайг хүлээж байлаа. Би цагийн ажил руугаа явах ёстой. Чи Тэхёны ээж аавыг ирэх хүртэл Тэхёны дэргэд байж байгаарай уг нь надаас гуйсан юм даанч би ажилтай чи сахиж бай мэдэв үү? Гэж хэлэн нөгөө сувилагч бүсгүй рүү нэг ирмэчихээд цааш яваад өгөв.

-Pain- 《✔✅》Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon