-Ким...Тэхён гэх гүн бөгөөд бүдүүн уянгалаг хоолой аяарханаар дуулдах нь тэр. Яагаад ч юм энэ бүгд надад шинэлэг санагдана. Тэр хоолой болон байгаа байдал нь зүгээр л миний сонирхолыг ихээр татна.
Би хэзээ ч саяных шиг хүнээс нэрийг нь асуух байтугай өөрийнхөө нэрийг ч хүнд хэлдэггүй хүн. Харин сая яагаад ч юм тэр хүү надтай ойр хүн шиг дотно санагдсан болохоор л яагаад ч юм тэгж асуух ёстой юм шиг санагдсан.
Бид хоёр тэрнээс цааш ярилцсангүй зүгээр л дуугай хоёул Жиминыг ирэхийг хүлээнэ. Ингэж тэгэс гэж байтал Жимин тортой зүйл гартаа барьсан гүйхээрээ нэг ирэн миний нөгөө талаас түшин: хүн багатай газар луу очьё
би түүнийг өөрөөсөө бага зэрэг түлхэн:би түшүүлэхдээ тулаагүй байна гэхэд тэр надаас салахгүй хэвээр хөл руу харан: яа наа хөлөө хардаа энэ баруун талын хөлний чинь шагай бүр хавдсан байгааг харахгүй байна уу? Ийм байж зүгээр гэнэ шүү маяглаад байлгүй хурдал гэхэд нь би ч тэрнээс хойш юу ч дугарсангүй. Харин ард Тэхён гэгч хүү дуугүй л араас даган явна.
Бид явсаар нэг сандал олж суун Жимин миний шархдаж гэмтсэн газар бүр зохих ёстой арга хэмжээг нь авсаар би ч харин нүүрээ үрчийлгэн муухай царайлан сууна. Харин Тэхёны ямар илэрхийлэмж гаргаж байгааг тааж чадашгүй. Түүний үс нь нүднийхэн урдуур орсон болохоор нүдийг нь харахад бэрх энэ нь улам нууцлагдмал санагдана.
Жимин ч дууссан бололтой хамгийн сүүлийн лентээ хацран дээр наачихаад санаа алдан юм хэлэх гэснээ болин: бүх зүйл зүгээр биз дээ? гэх нь тэр яагаад ээжийг асуугаагүй гадарлана Тэхён байгаа болохоор намайг дургүйцнэ гэж бодсон бололтой.
Би зүгээр л бага зэрэг толгой дохин:гайгүй ээ... тэгэхдээ чи ийм юман дээрээ сайн юмаа
Жимин инээмсэглэн: манай ээж сувилагч юм чинь цусанд бас юм байнаа байна. Аан нээрээ... энэ миний шинэ найз Ким Тэхён гэхэд би зүгээр толгой дохино.
Жимин цааш яриагаа үргэлжлүүлэн:танай ангиас чиний цүнхийг энүүгээр авхуулсан юм? Би яаж анги руу чинь орох нүүр байхав дээ. Багш чинь чамайг гарсаны дараа бараг галзуурах шахсан гэсээн. Бас Тэхён танай анги юм байналээ. Чи мэддэггүй юм уу?
Би зүгээр толгой дохин: би сургуулиасаа чамаас бусад нь бүгдийг мэдэхгүй ээ гэхэд Жимин инээн: чи ч тэгнэ лдээ. Гэхдээ Тэхён бас нээх их юм дугардаггүй болохоор л мэддэггүй биз. Би ч бас түүнтэй санаандгүй байдлаар таарсан. Тэр яг чам шиг намайг ганцааранг нь яриулчихдаг төрлийн хүн гэхэд би инээмсэглэх аядана.
YOU ARE READING
-Pain- 《✔✅》
RomanceХэрвээ энэ дэлхий дээр чи надтай уулзаж...надад хайрын амт гэж юу байдгийг мэдрүүлээгүй байсан бол...би ч чи ч арай бага өвдөх байсан биз...?