"Гуйя ээжээ! Би өвчтэй биш! Надад ямар ч асуудал байхгүй. Битгий надтай өвчтөн шиг харьцаад бай!"
"Эрүүл хүн хэзээ ч ийм байдаггүй юм!"
Тэр миний зүүн гарыг авч өргөн хэдэн цагийн өмнөх цус нь ч хатаагүй, хутгаар зүссэн шарх луу минь заасаар хэллээ.
"Хонгор минь! Энэ эмчилгээ чамд тус болж чадна. Тиймээс одоо зөрүүдлэхээ болиод миний үгэнд ор! Тэгэх үү?"
"Би чадахгүй ээ! Яагаад зүгээр гээд байхад улам дордоход хүргээд байгаа юм бэ? Намайг ийм болгосон хүн нь та! Тэр хэн нь мэдэгдэхгүй хүнийг та миний аавын гэрт дагуулж ирэх ёсгүй байсан юм!"
"ЧИНИЙ ААВ ҮХЧИХСЭН! Яагаад намайг ойлгож болохгүй байгаа юм бэ? Би ч бас хэн нэгэнд хайрлуулж, жаргалтай амьдрахыг хүсэж байна. Тэр хүний амьдрал зогссон болохоос миний амьдрал одоо ч үргэлжилж байгаа. Яагаад би цааш нь үргэлжлүүлээд амьдарч болохгүй гэж? Мэй! Охин минь, гуйя! Хэдийнэ гурван жил өнгөрчихсөн байна шүү дээ. Би энэ хугацаанд хангалттай сайн байж ирсэн. Ганцхан л удаа ээжийнхээ үгэнд орчих! Ээж нь гуйж байна."
Түүний хацрыг даган нулимс урсаж эхлэх үед би арай илүү эрүүл ухаанаар сэтгэхийг хичээж байлаа. Ээжийн минь амнаас гарсан үг бүхэн үнэн ч...Надад одоо ч аав минь хаалга татаад ороод ирэх юм шиг санагддаг. Хэдий үхсэн гэдгийг нь мэдэж байгаа ч аавыгаа тавьж явуулах амар биш юм. Би тэрнийг үнэхээр их санаж байна...
Нүдэнд минь нулимс хуралдаж, хоолойд минь ямар нэгэн зүйл тээгэлсэн мэт болон амьсгаа давчидаад ирэх үед уруулаа хазлан гүнзгий амьсгаа аваад түүн рүү харан "Ганцхан удаа! Би тэр эмч дээр чинь очоод гурван сарын хугацаанд эмчилгээ хийлгэе. Харин дараа нь надаас юу ч битгий гуйгаарай! Эмчилгээ хийлгэж дуусах хүртлээ энд тантай бас тэр хүнтэй чинь цуг амьдрана. Тэрний дараа би энэ гэрээс явна! Та хоёр ч бас аавын минь байшинг орхиод өөр газар очиж амьдар!"Тэр нулимсаа гараараа арчаад инээмсэглэн "Ойлголоо, ойлголоо. Заавал тэгэх болно."
Би түүнийг орхин өрөө рүүгээ ороод, хаалгаа түгжин доош шалан дээр өвдгөө тэврэн суулаа. Өөрийгөө өвчтэй биш гэж хэлэх ч би үнэхээр эрүүл нэгэн биш ээ. Тэрнийгээ ч сайн мэднэ. Зүгээр л бусдад хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй байх. Хэн нэгэн гадны хүн ч биш гэр бүлийн чинь гишүүд чам руу тэгэж их сэтгэл өвтгөмөөр харцаар харах ямар аймшигтай гээч. Эрүүл бус гэж ардуур чинь муулах хүмүүсийн шивнээ, намайг яах бол гэж сэрэмжилж харах тэр харцнууд, өвчин нь сэдэрчихвий гэж болгоомжлох хүмүүсийн үйл хөдлөл...Энэ бүгд намайг улам л дордуулдаг. Надтай энгийн бус харьцах үед миний бие хэзээ ч өөрийгөө хянаж чаддаггүй. Би тэднийг бас өөрийгөө гэмтээхийг огтхон ч хүсэхгүй байхад тэд л намайг өдөөж муу үр дагавар гарахад хүргэдэг. Миний зан ааш минийх биш мэт аашилж, тархи минь өөр нэгнийх мэт бодож сэтгэх нь надад хангалттай зовлон болж байна.
YOU ARE READING
~Psychologist~
FanfictionCasts: Jeong Jaehyun Jeong May(Fictional character) Johnny Suh Ten Chittaphon Leechaiyapornkul