1. [чи бол цус сорогч]

1.5K 76 0
                                    



"КҮ ИНА! Дон Дэ Бэ багшийн хичээл орчлоошдээ! Гүйлдээ" гэсээр чарлах найз луугаа гүйсээр

"Жион Жэдо! Орилохгүй байж болохгүйн уу?" гээд түүний хажууд зэрэгцэн очиход надлуу харж байснаа "Ууг нь хөөрхөн туранхай даан ч аймаар удаан яана даа!" гэж халаглаж эхэллээ. "За за за ам чинь чилэхгүй байна уу? Хичээлдээ орохоо л бодъё " гэсэн нөгөө тэнэг нь "Угаасаа чамаас болоод хоцорчихлоо" гээд инээгээд эхлэх нь тэр. Ийм ч хүнийг яалтай билээ?

Гэнэт хонх дуугарч хүүхдүүд хажуугаар гүйлдээд эхэллээ. Гэтэл зөрж өнгөрсөн нэг миний үеийн бололтой хэрнээ өмнө нь сургууль дээр огт харагдаж байгаагүй хөвгүүн миний хөлөнд тээглээд газар уначихав.

"Зүгээр үү?" гээд доош тонгойтол хамраас нь цус гараад эхлэв. Сандраад алчуур гаргаж өгсөн ч гайхмаар нь тэр хөвгүүн цусаа долоож амтлаад "Хммм, сайхан амттай юмаа?" гээд галзуу хүн шиг өөртэйгөө ярин инээгээд эхлэхэд нь бага зэрэг айж байсан ч "Зүгээр үү?" гэж хэлээд ойрттол дагзнаас минь барьж өөртөө ойртуулаад "Цаг чинь болчихож! Арай л удаан энд байлаа" гэж хэлсэн үг нь ухаан алдахаасаа өмнө сонссон миний сүүлийн үг байлаа.
____________________

Би бол 15 настай ахлах сургуулийн сурагч Кү Ина. Харин миний хамгийн сайн найз болох Жион Жэдо.
____________________
"Одоо л цаг нь болсон юм шиг байна"

"Гэхдээ хүлээсэн нь дээргүй юу?"

"Үгүй ээ! Тэр аль хэдийн түүнтэй холбогдсон байсан" гэх дуунуудаар нүдээ нээвэл гэртээ орон дээрээ хэвтэж байлаа. Аав ээж эгч гурав дээрээс хараад сууж байх ба намайг сэргэснийг хараад тэд дуугаа хурааж аягатай ус өглөө.

Ээж: "Миний охион! Ямар нэг зовиур байна уу?"

"Зүгээр юм шиг байна" хэмээн өөдөөс нь инээмээр аядтал

Аав: "Хэдий гэнэтийн байж болох ч аавынхаа ярих түүхийг анхааралтай сонсоорой цочирдож болохгүй шүү!" гээд нухацтайгаар хөмсгөө атируулахад нь би хөнгөхөн инээгээд

"За юу ярих болоод ингэж сүржигнээд байгаа юм бэ?" хэмээн аль хэдийн сониучирхаад ирсэнд аав санаа алдчихаад ярьж эхэллээ.

"Эрт дээр үед аав нь хаант улсынхаа дараагийн хаан нь болох ёстой байсан юм. Дайн тулаан ч их болдог байлаа. Нэг удаа дайнд явж байгаад хүндээр бэртээд хүний ертөнцлүү унасан юм. Азаар яг ээжийн чинь урд унаж амь аврагдсан. Ээж чинь намайг эмчилж өгдөг байсан ба аав нь өдөр ирэх тусам дасаж дурлаж хайртай болж эцэст нь хамт амьдрах шийдвэр гаргасан. Гэтэл удаан цус уугаагүйгээс болж бие минь муудсан тул харанхуй гудамжинд нэг хүний цусыг сорж байтал ард гялгар уут унах чимээ гарч гайхан харвал ээж чинь зогсож байсан. Тэр үед аав нь үнэхээр их айсан ээжийг чинь миний үнэн төрхийг хараад надаас зугтах байх гэж бодсон. Гэвч ээж чинь над дээр гүйж ирээд намайг тэвэрсэн "Яагаад яагаад надад хэлээгүй юм. Ганцаараа энэ бүхнийг нуух хэцүү байсан байхдаа" гээд энгэрт минь уйлсан. Харин энэ үер хаант улс даяр намайг хайж байсан. Тэгээд аавыг нь хүнд хайртай болсныг мэдээд сал гэж сүрдүүлээгүй ч оронд нь нэгэн сонголтыг тулгасан юм.
-Хайртай эмэгтэйгээ цус сорогч болгож энгийн гэр бүл шиг сайхан амьдрах хариуд нь өөрсдийн дундаас гарсан хоёрдох охиноо хаанд хатан болгож өгөх байсан. Эцэст нь гэхэд чи энэ гэрийн хоёрдох охин бас одоо цаг нь болсон тул чамайг л өгөх бодолтой байна уучлаарай" гээд гараас минь атгалаа.

|| Vampire's diamond 💎 ||Where stories live. Discover now