Сэрин, Чангбин хоёр сэрүүвтэр байгааг үл тоон ажлаасаа ирэх замдаа зайрмаг авч идэж дуусчхаад, өдгөө хөвгүүний гэрийн гадаа ирчихсэн ажлын газрын ах нар гуай хэрхэн өөрсдөөс нь дөлөх болсон тухай хөөрцгөөн инээлдээд зогсож байлаа.
Охиноор хүргүүлэх одоо болтол эвгүй санагдсан хэвээр хэдий ч удалгүй их сургуулийн явцын шалгалтууд нь эхлэх учраас ингэж хүргэж өгч чадахаа болино гэсэн шалтгаан, шалтаг тоочсоор зөрүүдлэх Сэриныг барьж хорих арга үгүй ажээ.
- Их сургууль, хэцүү юу?
- Яасан? Сонирхолыг чинь татаж байна уу?
Анх сургуульд явахаа больчихсныг нь мэдсэнээс хойш л охин энэ сэдвийг сөхөх гэж олон удаа оролдсон ч Чангбин зураас татчхаад түүнийг нь давбал бүхнийг дуусгачихна шүү гэсэн байдалтай байгаад байсан учир тэрээр аргагүй хэлээ хазах хэрэг гардаг байсан ч өнөөдөр дахин нэг удаа оролдож үзэхээр шийдэв.
Ер нөхөрлөл,үерхэл, шинэ харилцаа бүхэн тодорхой үе шаттай байх агаад Сэринийхээр бол Чангбин тэр хоёрын холбоо дөнгөж л орж болохгүй гэсэн бичиг гадна нь хадаатай тэр хаалгыг тогшиж, оруулахгүй гэвэл нь түрдээ азнан хүлээгээд тэгэхдээ өөрийгөө байсаар байгааг сануулан хааяа нэг тогшиж "одоо би орж болох уу? арай болоогүй юу?" гэж асуудаг үе дээрээ байгаа юм.
- Үгүй ээ.
Чангбин ярвайв. Магадгүй энэ бол "Цаашаа бай, цаг нь болоогүй байна" гэсэн дохио.
- Завгүй болчихвол намайг хүргэж өгч чадахгүй болчихно гээ биз дээ. Тэгвэл надтай бас ганцхан ажил дээр л тааралдана гэсэн үг. Намайг харахгүй бол та хэцүүднэ шд.
- Юу гэнэ ээ?
- Яасан би худлаа юм яриад байна уу?
- Хн.
Сэрин амандаа хүүгийн зэвүүнийг гайхан бувтнаж тургиснаа яахын аргагүй энэ нөхцөл байдал дэндүү хөгтэй агаад тэд удалгүй хамтдаа даруухнаар инээлдэцгээх аж.
- Заа за. Юутай ч, хүчтэй байгаарай. Одооноос их л хэцүү байх нь дээ.
Чангбин ийн хэлээд өмнөөс нь цаанаа л нэг дооглонгуйгаар санаа алдаж бараг л эгч охины мөрийг зөөлөн алгадаж өгчхөөд цааш эргэн гэрлүүгээ орох гэтэл, тэдний хашааны хаалга урдаас нь нээгдээд Сэрин хөвгүүн хоёр дотроос нь гарч ирэх хүмүүсийг олж харлаа.
YOU ARE READING
~ХОС~/ДУУССАН/
Fanfiction- Одоо ингээд л эхлэж байгаа юм даа - Юу? - Бидний романс. - Чшш - Бидний чин үнэн хайрын дундрашгүй- - Дуугүй болоод өгөөч