5-ХҮЧ ГЭДЭГ

563 98 12
                                    


"Би гэртээ ирчихлээ"

"Чи юу хийж байна?"

"Унтчихсан уу"

"Сайхан амраарай"

"Үнэхээр ийм эрт унтчихсан уу?"

"Уучлаарай.."

"Заа, за"

"Жинхнээсээ сайхан амраарай ^ . ^"

Энэ бүхэн Чангбинийг аав дүү хоёртойгоо цуг оройн хоолоо идэж дууссаны дараахан эхэлсэн юм. Хөвгүүн эхний зурвас бас хамгийн сүүлчийн зурвасыг л уншсан билээ. Хүссэн дээ ч биш, тууштайн аргагүй дуугарч байгаад больчхоор нь арай сэрүүлэг тавьсан утас нь унтарчихсан юм биш биз гэсэн дээ. Маргааш нь өдөржингөө, нөгөөдөр нь ч бүхэл өдрийн турш охиноос түүнд тасралтгүйгээр зурвас ирнэ.

"Хоолоо идсэн үү?"

"Юу хийж байна?"

"Би өдрийн хоолоо идэж байна"

"Энэ дууг сонсоод үзээрэй"

"Юу хийж байгаа юм"

Зарим нэг асуултандаа өөрөө хариулж эхэлсэн нь үнэндээ уншхад жаахан хөгжилтэй байсныг Бин хүлээн зөвшөөрнө.

"Бороо ороосой"

"Гэхдээ би бороонд дургүй л дээ"

"Чи дуртай юу?"

"Бараг тийм байх. Чиний царай, бороонд нороод алхаж байгаа дүр төрхөнд үнэхээр тохирно"

"ㅋㅋㅋ"

Гурван өдрийн дараа, Сэриныг гурван өдрийн турш ээлжгүй, тэд нэгнийхээ царайг хараагүй байсны хойно Чангбин хамгийн сүүлд ирсэн "Юу хийж байна" гэх уг зурвасд хариу бичихээр шийдээд байлаа. Охины хамгийн их асуудаг зүйл энэ л юу хийж байна бөгөөд хөвгүүн юу хийж байгааг нь мэдэхийг тэгтлээ хүсэх энэ эмэгтэйг болдог бол цагдаад барьж өгөөд дахиж хэзээ ч уулзахгүй байхыг мөрөөснө.

"Гэртээ харьж байна"

"...."

Бичиж байна гэсэн тэмдэглэгээ гарч ирж байсан хэдий ч, Сэрин түүнд хариу зурвас бичих гэж нилээдгүй удсан юм.

"Итгэхгүй байсан ч болно оо. Гэхдээ би яг одоо тэнэг юм шиг л инээгээд зогсож байна"

Чангбин юу ч бичсэнгүй. Зөвхөн дэлгэцрүүгээ түр харж байгаад утсаа хаасан юм.

"Ингэхэд, бид хэзээ болзох юм?"

"Өнөөдөр"

"..."

Дахиад хэсэг удаж тэгээд дараах зурвас ирнэ

~ХОС~/ДУУССАН/Où les histoires vivent. Découvrez maintenant