Чангбиныг ээлжээ тарчхаад шууд л гэрлүүгээ яарч, гүйснээсээ болоод баахан амьсгаатсан амьтан онгорхой хаалгаар нэг талаас нь зуурч аван шагайхад түүний нүдний өмнө хоёр охин газар сууж шал арчих зураглал гарч иржээ. Түүнийг ч анзаарах сөхөөгүй ямар нэг хөгжилтэй зүйлс ярилцангаа эв найртайгаар ус шавхах тэднийг хөвгүүн амьсгаагаа даран харж зогсоно.
- Өө Чангбин аа,
Сэрин түүнийг түрүүлж олж хараад ийн хэлтэл дэргэд нь сууж байсан охин хаалгыг зүглэн гүйж тэгэхдээ
- Ах аа! хэмээн чангаар дуудав.
Хүзүүнээс нь зүүгдэн тэврэгдэх дүүгийнхээ нурууг илж, гар хөлийг нь бүрэн эсэхийг нягтлах мэт тэмтэрч үзэх Чангбины зангирсан хөмсөг сая л нэг тавирчээ. Ах дүү хоёрыг харж суусан Сэрины нүүрэн дээр харин инээмсэглэл тодроно.
Охин түүнд тусалж чадлаа гэх баяртай бодолтойгоор түүний хувьд цоо шинэ хөвгүүний уг хүчин мөхөс мэт атлаа хамгийн эрэлхэг, дотны хүнийхээ дэргэд л үзүүлэх төрхийг нь шимтэн ширтэж байлаа.
Хэн нэгэнд дурлана гэдэг тэр чигтээ адал явдал л гэсэн үг.
Шалаа арчиж дуусаад, бяцхан охиныг даалгаврыг нь хийлгэхээр ганцааранг нь түр үлдээж Чангбин, Сэрин хоёр өндөрлөг газар байрлах тэдний бяцхан байшингаас гарч ирэх үед гудамжинд хэдийн гэрэлнүүд асаж, үдшийн сэрүүхэн салхи үлээж эхлэсэн байв.
Энэ мөчид хүү хэлэх үгээ болгоомжтойгоор сонгох ялдамдаа юунд өөрийгөө ийм хүнд байдалд оруулчихсандаа бачимдаж байсан бол Сэрин түүнийг нь мэдрээд тааламжтай инээмсэглэж байх шиг. Чангбиний мэдэрч байсан зүйл нь өртэй хүнийхтэй төстэй агаад энэ мөчид охин харц дээгүүр мөнгө зээлдүүлэгч болжээ. Гэвч энэ болгон нь зөвхөн хүүгийн мэдрэмж агаад бодит байдал дээр хаашаа ч юм хараад харцаа түр зуур өөрөөс нь салгасан Сэрин руу ширтэхэд түүний царайд сайрхсан, өөрөөр бол өр нэхсэн хүний шинж огт үгүй аж. Тийм атал энэ нь Чангбиний санааг амархаас илүүтэй улам л гэмтэй мэт санагдуулах нь ааваасаа авсан нэрэлхүү зангийх ч байж мэднэ.
Охиныг толгойгоо эргүүлэн өөрлүү нь харахаас урьтаж харц бууруулаад, хоолойгоо засаж хэзээд илүүддэг үгийг унагалгүй түрүүлэн шатаар уруудаж эхлэхэд Сэрин баярлангуйгаар араас нь даглаа.
- Хүргэж өгөх нь үү?
- Автобусны буудал зааж өгөх гэсэн юм.
- Аан.
Өөрөө хүртэл ялгах хоолойнынх нь өнгөнд орсон өөрчлөлт Чангбинд эвгүй бас дургүй хүрэм байв. Тэгсэн ч тэр урагшилсаар. Ард нь охин нэг нэг шатаар дэвхцэн бууж, тэр өөрөө Сэринээс дөлөх аятай түргэн алхаж яваа энэ цаг хугацаа анх сэтгэлээ илчилсэн үеийнхээс ч хачин санагдана.
ESTÁS LEYENDO
~ХОС~/ДУУССАН/
Fanfic- Одоо ингээд л эхлэж байгаа юм даа - Юу? - Бидний романс. - Чшш - Бидний чин үнэн хайрын дундрашгүй- - Дуугүй болоод өгөөч