"Та юу хийж байгаа юм?"
"Хичээлээ"
"Худлаа яриад."
"Нээрээ~"
"За за. Итгэлээ. Гэхдээ яагаад намайг тоохгүй байгаа юм?"
Сэрин утсандаа ирсэн зурвасыг хараад инээд алдахгүй байж чадсангүй ээ. Нүүрээ дарж өрөөндөө эгчийгээ гайхуулан баахан инээж хариу бичнэ.
"Гараад ир. Уулзацгаая."
Олон хүний дундуур, Сэрины гараас атгаад ард нь бараг л нуугдан алхах Чангбин шинэ газар очихдоо үргэлж тэгдгээрээ биеэ барин, хөмсгөө хүртэл зангидсан байх юм.
Уг нь тэд Сэриныг их сургуульруугаа явахаас өмнө хальт уулзахаар тохиролцсон ч богинохон болзооны дараа Чангбин хошуугаа унжуулаад дүнсийчихсэнд охин санаа алдаад түүнийг танхимын хичээлдээ авч очхоор болсон нь энэ.
Зөвшөөрөл өгөхөд нь байдгаараа баярлаж инээмсэглээд цэцэрлэгээ тасалж ээжийнхээ ажил руу дагаж явах гэж байгаа жаал шиг бөөн догдолчихсон байсан Чангбинд одоо бол энэ санаа нь огтхон ч таалагдахгүй байгаа бололтой. Эргэн тойронд түүний танихгүй, Сэриныг мэдэх хүмүүс олон байх агаад найз охин нь хоёр алхаад л мэндэлж, инээмсэглэл тодруулах нь түүнд нэг л тухгүй санагдана.
Яахын аргагүй гараас нь атгаж, дэргэд нь байгаа хэрнээ яагаад түүнийг, Сэриныг санаад байгаа юм бол. Олон хүн дунд шахцалдан явж, хэдий тэдний гар эхэндээ бөх гээгч нь атгалцсан байсан ч охин цүнхээ янзлах гэж гараа татаж авчхаад эргээд түүнийхийг хөтөлсөнгүй.
- Эгч ээ,
Чангбин нам дуугаар түүнийг дуудан өөрийнх нь зүгт сая л нэг толгой эргүүлэхэд нь гараа атгуулах гээд сунгах юм.
- Халууцаад байна аа.
Сэрин нүүрээ сэвэн хэлэхэд хөвгүүн түүнийг аргадангуй ширтсээр өнөөх л нам дуугаараа
- Тийм үү. Хүйтэн юм уу уумаар байна уу? Би-
- Сэрин аа~
Түүнийг үгээ дуусгаж ч амжихаас өмнө хэн нэгэн эгчийг нь дуудаж, тэгээд нэг мэдэхэд танихгүй залуу тэдний дунд орж зогсоод Сэриныг мөрөөр нь тэвэрчихсэн, хоёул мишээн ярьж зогсох юм. Тэднийг өөрийнх нь ойлгохгүй ямар нэг бие даалт, явцын шалгалт нийллэгийн тухай ярьж байх хойгуур Чангбин тэднээс нүд салгаж чадалгүй, тэгсэн хэрнэ юу ч хийлгүй хөших аж.
ESTÁS LEYENDO
~ХОС~/ДУУССАН/
Fanfic- Одоо ингээд л эхлэж байгаа юм даа - Юу? - Бидний романс. - Чшш - Бидний чин үнэн хайрын дундрашгүй- - Дуугүй болоод өгөөч