Хотын төвийн хүн ихтэй гудамжнуудын нэгд байрлах гаднахаа тод ягаан өнгөөр будсан бяцхан зоогийн газар үүдээ нээж, эхний ээлжийн ажилчид үйлчлүүлэгчдээ хүлээн авахад бэлэн зогсоно.
Ахлах менежер энэ өдрийн хамгийн анхны зочдыг хүлээж авахаар өөрийн биеэр тооцооны ширээний өмнө гарчээ.
Хаалга онгойж, хэн нэгэн яаран орж ирэх чимээ гарахад менежер залуу тэр дороо бөхийн мэндэлж, уруул дээрээ дэндсэн том инээмсэглэл тодруулахад нүд нь байдгаар жижигрээд бараг юм харж байгаа юм уу гэмээр болно
- Тавтай морил! Та юу захиалах билээ?
- Ц.Цаг..
- Мэдээж, цаг! Та халуун ногоотой цаг захиалах уу эсвэл халуун ногоогүй цаг-
Менежерийн царай хувирч сая л нэг өмнөө зогсох хүнээ олж үзлээ. Нэг гараа тооцооны ширээн дээр нөгөө гараа ташаандаа барьж байдгаараа амьсгаадан, хөлөрчихсөн зогсох Сэриныг менежер ажилтнаа зэмлэх харцаар сүлбэнэ.
- Уучлаарай.
Охин олон дахин бөхийгөөд эцэст нь цэх зогсох тушаал авч, ажилчдын өрөөрүү хувцсаа солихоор явах зөвшөөрөл олох хүртлээ зэмлүүлэв.
Энэ бүхнийг Чангбин ажлын талбар дээр бусадтай цуг дэмий л хараад дуусахыг нь хүлээсэн юм.
Хувцсаа сольж хүрч ирэхдээ түүнийг хараад ядрангуй инээмсэглэх охин сүүлийн хэд хоног яг л энэ горимоор ажиллаж байгаа билээ.
Ажилдаа хоцорч, хаа ч хамаагүй зүүрмэглэж, үргэлж л ядрангуй үзэгдэх тэрээр үнэхээр л завгүй байгаа нь тэр агаад хөвгүүний эрхэмлэдэг, тэдний "хачин" ярианууд хүртэл тэр завгүй байдалд зай тавьж өгөх аж.
Өөрчилж чадахгүй энэ нөхцөл байдлын юунд тэгтлээ унтууцаад байгаагаа эхэндээ ойлгоогүй ч хөвгүүнд энэ бүхэн огтоос таалагдахгүй байв.
Гэхдээ өнөөдөр, ингээд урдаас нь ядрангуй ч гэсэн хэдийн танил болсон хацрын хонхорхойгоо цухуйлган инээмсэглэхэд нь тэр гэнэт л ойлгосон юм.
Магадгүй, маш жаахан.
Чангбин түүнийг үгүйлж байгаа нь энэ байх.
Ээлж тарах цаг ирж ихэнх ажилчид хувцас солих өрөөний орчимд бөөгнөрөөд, зарим нэг нь хэдийн гарах хаалгыг зүглэж байсан ч тэдэн дундаас Сэрин хайж байгаа хүнээ олох гээд чадсангүй. Арай ч өөрийг нь үлдээгээд юу ч хэлэлгүй яваад өгсөн байх учиргүй дээ гэж гайхсан ч, үнэндээ түүний сайн болсон хүн нь торох зүйлгүйгээр тэгж чадах нэгэн билээ.
KAMU SEDANG MEMBACA
~ХОС~/ДУУССАН/
Fiksi Penggemar- Одоо ингээд л эхлэж байгаа юм даа - Юу? - Бидний романс. - Чшш - Бидний чин үнэн хайрын дундрашгүй- - Дуугүй болоод өгөөч