6-ШУДАРГА БАЙХ ҮҮДНЭЭС

536 86 13
                                    



- Чангбин аа, хөөе.

"Хариуцлага ий? Яагаад? Яагаад, би
хариуцлага хүлээх ёстой болчхож байгаа юм? Миний хүссэн хүч ч биш, тэгэхээр хариуцлага нь ч минийх биш байж таарна. Гэхдээ энэ мэдрэмж юу юм бэ? Золиг гэж, ингэхэд миний юунд нь болдог байна аа. Ингэж асуухаар урдаас ч эгцлээд харчхаж чадахгүй юм байж "зүгээр л нөгөө, тэр мм..би" энэ тэр гээд түгдчээд унана даа.. хачин эмэгтэй. Үгүй ер, энэ одоо тэгээд надад гомдчихсон нь энэ юм байх даа, чааваас гэж.."

- Чангбин!

- Юу? Яасан? миний буруу биш гээд байхад

- Юугаа яриад байгаа юм бэ дээ, үйлчлүүлэгч хүлээгээд байна. Хурдан яв!

Өөрийн бодолдоо дарагдан, бодлынх нь гол дүр болох Сэриныг ширээ цэвэрлэж байгааг нь таг гөлрөөд зогсчихсон байсан хөвгүүн менежертээ тийн зэмлүүлж, эргэн тойрны хүмүүсийнхээ мөн хэргийн эзний анхаарлыг ч өөр дээрээ татчих нь тэр. Том том алхсаар захиалгаа авахаар хажуугаар нь зөрөн өнгөрөхөд нь Сэрины харц түүн дээр хором хэртэй тогтсоноо бушуухан дальдарсан бол ард-хан нь үлдсэн ажилчид тэднийг л шоолж байгаа бололтой хөхрөлдөж, тэгээд менежер ахад загнуулж байгаа нь ч сонстсоор үлдэнэ.

Хэдэн өдрийн өмнөх тэр болзооноос хойш л тэд ийм байдалтай байгаа аж. Сэринээс ганц ч үггүй, ганц ч зурвасгүй өнгөрсөн хоёр хоногийн турш Чангбин харин өөрөөсөө олон дахин асуусан билээ "Миний буруу биш биз дээ?"

Өдөр энэ маягаар л өнгөрч хамгийн сүүлчийн ээлж тарсан хойно, ажилчдын хувцас солих өрөө хов живээр ид бялхаж байх үеэр Чангбиныг үүрэгт ажлаа хийж дуусгачхаад тэнд очиход өрөөний гадна Сэрин хана налан сууж байлаа.

Гал тогооноос гарч, жижигхэн хонгилоор дамжин очдог тэр хэсэгт харанхуй, охины шигдсэн бяцхан буланд л хаалганы завсраас тусаж байх гэрэлд хөвгүүн түүний нүүрийг бүдэг бадагхан ялгаж харжээ.

Хувцас солих давчуу өрөөнд ихэвчлэн эмэгтэйчүүл давуу эрх эдлэн түрүүлж хэрэглэдэг ч өнөөдөр, зоогийн газрын хаах ээлжийн хамгийн хүнд ажлуудын нэг болох шүүлтүүр цэвэрлэх ажлыг хийх ээлж Сэриных байж, тиймээс л бусдаасаа хоцорчхоод ингэж суугааг нь Бин гадарлаж л байв.

Чангбиныг хажууд нь ирж зогсоход охин толгой өргөн дээш харчхаад буцаад л газарлуу ширтэж, түүнээс арай өөр зүйл, юу гэдгийг нь өөрөө ч сайн мэдэхгүй, хүлээж байсан хөвгүүний дургүй нь хүрч, Сэринд уурлаж орхижээ. Юу ч хийгээгүй хэрнээ гарахын аргагүй тэнэг байдалд орчихсон мэт санагдан байж суухын эцэсгүй болтол давчдаж эхлэх дээ хөвгүүн муудалцахад бэлэн болоод байв.

~ХОС~/ДУУССАН/Onde histórias criam vida. Descubra agora