Залууг хувцсаа сольчхоод ард талын ажилчдын хаалгаар гарч ирэх үед охин гартаа бяцхан толь атгаж уруулаа будаж зогслоо.
Түүний дэргэд очин хоолойгоо засахад Сэрин сандрангуй улбар шар өнгийн туяатай уруулын будгаа таглан цүнхрүүгээ дүрэх бөгөөд тэдний хажуугаар зөрөх ажилчид хоорондоо шивнэлдэн зарим нэгэн нь нуулгүй шоололдоно.
- Явцгаая.
Сэрин их л сүртэй газарлуу явах гэж байгаа аятай цоглогоор ийн хэлж Чангбин харин санаа алдаад гэрийнхээ зүг алхлаа. Охины уруулын будаг түүнд огтхон ч зохихгүй байгаа юм шиг хүүд санагдаж байв. Өмнө нь Сэрин түүнийг нууцаар хоёр ч удаа дагаж, сүүлийнх дээрээ баригдсанаар энэ удаад залуу түүнээр гурав дахь удаагаа гэртээ хүргүүлж буй нь энэ.
Сэрин яаралгүй явж, харин Чангбин түргэн түргэн алхаж байгаагаар нь энэ болзоо хэнийх нь хувьд үнэ цэнэтэй болохыг хэлж болмоор мэт. Тэд замынхаа голд саатаж, охины санал болгосноор зайрмаг идэхээр болов.
- Чи ямар зайрмагт дуртай вэ?
- Шоколад, самар.
- Харин би жимснийхд.
Чангбин зуны дунд сараас ч халуун намрын эхэн үеийн бүгчим энэ өдөр зайрмагаа урсгачихгүйн тулд шүдээ янгинахыг ч тоолгүй том том хазлан идэж тэгэхдээ ар араас нь олон асуулт тавих охиныг голдуу үл тоон, урдах замаа л харж явлаа.
- Чи гэрлүүгээ ихэвчлэн автобусаар явдаг тийм ээ? Би чамайг буудал дээр зогсож байгааг чинь харж байсан юм байна. Ингэхэд чи галт тэрэгийг юу гэж боддог вэ? Би чимээнд нь дуртай. Сэтгэл хөдөлгөм биш гэж үү?
- Солиорч байх шив. Галт тэрэгний юу нь-
Чангбин үгээ гүйцээлгүй дуугүй болж, хөвгүүнийг асуулт асуучхаа шахсанд Сэрины нүд байдгаараа томорч ирээд гялтганав.
Тэгэхийг нь үзсэн Чангбин санаа алдаж, зайрмагийнхаа хогийг хогийн саванд хаяад өмднийхөө халаасанд гараа шаан түрүүлэн алхахдаа энэ бүхнээс дэндүү залхсан харагдаж байлаа. Харин охин түүнийг бушуухан шиг гүйцэж очоод дахиад л асуултуудаа тавьж эхэлнэ.
- Төрсөн өдөр чинь?
- 8.11.
- Саяхан болсон юм байна. Хэд хүрсэн бэ? Байзаарай, би таая. 20?
- 17
- Юу?! Гэхдээ чи бүтэн цагаар ажилладаг шүү дээ. Аан, сургуульд эрт орсон юм уу? Тийм хүүхдүүд их ухаантай байдаг.
أنت تقرأ
~ХОС~/ДУУССАН/
أدب الهواة- Одоо ингээд л эхлэж байгаа юм даа - Юу? - Бидний романс. - Чшш - Бидний чин үнэн хайрын дундрашгүй- - Дуугүй болоод өгөөч