Юу ч юм түчигнүүлэх чимээнээр Чангбин сэрж, дүү нь унтах өрөөнөөсөө гэтэн гараад эргэж харвал гал тогооныхоо өрөөнд аавыгаа олох нь тэр.Ерөөсөө л тэнд зогсохыг нь өмнө нь хараагүй болоод тэр үү нэг гартаа битүү чанадаг том тогоо, нөгөө гартаа хайруулын тавгийн таг атгаад гэнэт урган гарч ирсэн хүүрүүгээ харан хөшсөн эрийн дүрс эв хавгүй дээрээ инээд хүргэм.
- Юу вэ?
Бин нойрмогоор ярвайсаар асуухад аав нь сая л тэр бүх сав суулгаа буулгахдаа хооронд нь хавирч дахиад л бөөн чимээ гаргаж орхих бөгөөд хүү рүүгээ эмээсэн, уучлал эрсэн харц илгээв.
- Өглөөний цай бэлдэх гээд.
- Сууж бай, би.
Дэргэд нь очоод гараас нь хайруулын тавгийн тагийг авах гэтэл ардаа нууж цааш болоод өгөхгүй байх аж.
- Яагаад байгаа юм бэ?
- Өөртөө биш ээ... Пак багшид.
Дөрөв дахь, үгүй ээ магадгүй өглөөнөөс хойш ард нь гарч байгаа тав дахь тамхиа сүүлийн удаа сорох хөвгүүн ажлынхаа газарлуу алхах зууртаа толгойг нь залгисан таагүй бодол дурсамжуудыг агаарт замхрах янжуурын утаа шиг ор сураггүй алга болоосой гэж хүснэ.
Өглөө аавдаа цай бэлдэх гэж үзсэн тэр оролдлого нь түүний эхний алхам байсан юм.
Охины зөвлөгөөг дагах гэж оролдох, аавыгаа уучлах эхний алхам нь шүү дээ. Гэтэл тэр хөлөө газарт бүрэн тавиагүй байхдаа л бүдэрчихлээ.
Гал тогоонд өрнөсөн тун эвгүй хэдэн хормын дараа Чангбин ажилруугаа, өөрөөр бол Сэринрүү байдгаараа яарсан юм. Магадгүй тэр үүнийг засаж чадна. Тэр охин л энэ бүтэлгүйтлийг ойлгуулж өгч, өөрийг нь тайтгаруулж чадна. Хөвгүүн ярьж, тэр сонсоод үргэлжид ойлгож өгөх болно. Тийм биз, зөв биз дээ? Ингэж л тохирсон, тэр ингэж амласан шүү дээ.
Арын хаалганы урд Сэриныг олохдоо хөвгүүн баярласандаа догдолж гүйцсэн бол охин өглөө түүнээс хачин дуудлага авсандаа уулзаад больё гэсэн нь ямар учиртайг их л санаа зовсон байртай лавлах аж.
Бин ашгүй түүнтэй уулзаж, ярих боломжтой болсондоо хөөрөн хоёулханаа байж болох газарлуу охиныг авч явахаар бугуйнаас нь атгасан байтал хаанаас ч юм хатуу тооцоотой менежер ирж, бүгдийг шавдуулан дотогш оруулснаар тэд ярилцах боломжоо алдаж орхилоо.
Охин түгшсэн хэвээр түүнрүү толгой дохин дараа больё хэмээн биеэрээ ойлгуулахад Чангбин хойшлуулахаас өөр аргагүйг ухааран хүлээн зөвшөөрөв. Ямартай ч тэр энд байна шүү дээ, Сэрин хаашаа ч явахгүй.
أنت تقرأ
~ХОС~/ДУУССАН/
أدب الهواة- Одоо ингээд л эхлэж байгаа юм даа - Юу? - Бидний романс. - Чшш - Бидний чин үнэн хайрын дундрашгүй- - Дуугүй болоод өгөөч