- Өөрт чинь үнэхээр үүнээс өөр хийх зүйл алга уу? Яасан ч их зав бэ дээ.Чангбины төвөгшөөсөн асуултад Сэрин ердөө л инээмсэглэх бөгөөд өнөөдөр ээлжгүй хэр нь ажил дээрээ ирчихсэн, ажлынх нь бүгд яагаад ирсэн шалтгааныг нь асуултгүй мэдэж, охин хүүг хаашаа явна тийшээ явж, дагдаггүй юм аа гэхэд хаа нэг газар очиж суучхаад тасралтгүй түүнийг л ажиглаж байлаа.
- Өнөөдрийн миний хуваарьт, чиний хажууд байх гэсэн ганц л ажил бий.
Хөвгүүн гал тогоонд аяга тавга угааж зогсоо агаад тэдний дэргэдүүр өнгөрөх хүмүүс Сэрины амнаас унах, түүнд бол бараг л эрээ цээргүй санагдах үгсийг олж сонсоод хөхрөлдөж байгааг санаа зовонгүй, мөн л залхангуй ажина. Чангбин резинэн бээлийгээ тайлтал охин
- Хайчих гэж байгаа юм? гэж асуух бөгөөд хөвгүүн сүртэй чимээ гарган ууртайгаар угаалтуур дээр бээлийгээ тохоод
- Нойл явлаа. Хамт явах юм уу? хэмээхэд Сэрин сандран түргэхэн шиг толгой сэгсэрснээ дэмий л амаа жимийлээ.
Ажилчдын нойлын гадна гараа угааж гарч ирчхээд Чангбин өчигдөр ч мөн өөрлүү нь доогтой ширтэж байсан эртэй таарч, мэнд болгож толгой дохитол өнөөх нь
- За, тэгээд? гэж асуув.
- Юу тэгээд гэж?
- Та хоёр, ямар нэг зүйл болоод байгаа юм уу?
- Үгүй ээ.
- Галзуу хүүхэн шүү. Гэхдээ дажгүй биетэй. Чи хүсвэл зүгээр л түүнээр тоглочхож болно шүү дээ.
Чангбин хариу дуугарсангүй. Түүний нүд хэзээ язааныхаараа бүхнийг үл тоодог өнөөх хэвэндээ л анивчхыг харсан залуу ганцаараа ярьчихсандаа жаахан эвгүйрхэж тэгээд хоолойгоо засан
- За за, гэхдээ ойлгохгүй юм. Тэр чамд үнэхээр ухаанаа алдатлаа дурлачихсан бололтой гэж хэлээд яваад өглөө.
"Ухаанаа алдатлаа дурлах" эдгээр үгсийг сонссон даруйд өчигдөр охины нүд хачин их эрмэлзлээр дүүрч байсныг санаж, Чангбин дахин нэг удаа тэр харц үнэн эсэхийг мэдэхийг хүсэж буйгаа мэдэрлээ. Үнэндээ энэ бүхэн түүнд дэндүү төвөгтэй, бас яршигтай байгаа хэдий ч түүнд хэн нэгэн дуралсан байж магад гэсэн бодол хичнээн хүчтэйг хүү гайхаад байв. Хүн ерөөсөө л анхааралд өртөх дуртай байдгийг тэр мэдэх ч, өөрөө тэдний нэг гэдгээ мэдээгүй явсан юм болов уу?
Түүнийг буцаж ирэхэд Сэрин цааш хараад зогсчихсон аяга тавга угаагаад бараг л дуусч байлаа. Толгойгоо эргүүлэн чилээгээ гаргаад амандаа дуу аялан идвхэтэй нь аргагүй түүний ажлыг хийх охиныг Чангбин жаал ширтэж зогсов. Тэгээд хүмүүс ойртох дуунаар толгойгоо сэгсрээд Сэрины дэргэд очиж цааш зөөлхөн түлхэн өөрөө ажлаа хийж эхэлжээ.
أنت تقرأ
~ХОС~/ДУУССАН/
أدب الهواة- Одоо ингээд л эхлэж байгаа юм даа - Юу? - Бидний романс. - Чшш - Бидний чин үнэн хайрын дундрашгүй- - Дуугүй болоод өгөөч