10-АНХААР:БОЛГООМЖТОЙ БАЙНА ГЭЖ АМЛА

389 82 6
                                    

Өрөөндөө орж ирэв үү үгүй юу утас нь хангинаж эхэлсэнд өнгийн харвал Сэрин залгаж байх аж.

-         Хцс.

Чангбин нүдээ эргэлдүүлсэн ч харц нь дэлгэц дээр саатсан хэвээр байх агаад хэсэг зуур дуудуулж байгаад тасрахынх нь өмнө хоолойгоо засаад хариуллаа.

-         Яав?

Түүнийг багахан зөрүүд, уурласан магадгүй бүр гомдсон дуугаар асуухад охин түүнийг нь ялгаж сонсоод утасны цаана инээвхийлэнгээ

-        Надтай ярих дуртай хүүхэд рүү залгаж байна. Болно биз дээ?

-        Хоёр нүүртэй амьтан.

Хөвгүүн амандаа ийн бувтнаад хэсэг зуур чимээгүй болоход чихэнд нь охины амьсгалах, алхах бас шөнийн хотын чимээ дуулдаж байлаа.

-        Хаана байгаа юм?

-        Би юу?мм..Сая автобусны буудал дээр очсон чинь цаг өнгөрчхөж. Тэгээд одоо гэр лүүгээ алхаж байна.

-       Тийм орой болчихсон юм уу?

Чангбин утасныхаа цагийг түргэхэн шалгаснаа

-       Тэгээд хүргэж өгөх хэрэггүй гээд байхад. Одоо яг хаана явж байгаа юм?

-       Тэр яах вэ. Чи юу хийж байсан юм?

Хөвгүүн өрөөгөө тойруулан хараад

-       Юу ч биш.

-       Тэгвэл маргааш?

-       Оршин тогтноно.

Сэрин утасны цаана дахиад л инээснээ

-       Сайхан сонсогдож байна гээд мөд удалгүй араас нь санаа алдах аж.

Чангбин хэсэг тээнэгэлзсэн ч дахиж бодолгүй асуулаа

-        Яасан? Зүгээр үү?

-       Тийм ээ. Зүгээр. Би маргааш сургууль дээр өнжих юм. Тэгээд чамайг байхгүй гэж бодсон чинь нээрээ их хүч хэрэг болох юм шиг байна. Хүч хэрэгтэй байна аа, Чангбин аа.

-       Би яваад очих уу?

Хөвгүүн ингэж асууснаа уруулаа хазаж, охины хариу үйлдлийг тэсэж ядах бол хотын гудамжаар ганцаараа танихгүй хүмүүсийн дунд явах Сэрин

-       Ёстой муухай хүүхэд шүү. Ирэхгүй гэдгийг чинь мэдэж байна.

-       Тэгсэн ч ингэж хэлүүлэх гоё байгаа биз дээ?

~ХОС~/ДУУССАН/Où les histoires vivent. Découvrez maintenant