11- ЖИНХЭНЭ БАЙХ УЧИРТАЙ

375 87 7
                                    

Гэр бүл гэдэг яг л бидний эрхтэн тогтолцоо шиг, аль нэг нь өвдөж үүргээ гүйцэтгэхээ больж эхэлбэл хэн нэгэн нь түүний үүргийг нөхөж тэгэхдээ өөрөө гэмтэж, тогтолцоо бүхэлдээ зэрэмдэг болдог.

Чангбины Сэринд ярьсан бүхэн бол өмнө нь өөрөөсөө өөр хэнтэй ч хуваалцаагүй зүйл.

Хөвгүүн тэр бүхнээ маргааш ямар хоол идэхээ ярьж буй мэт хэвийнээр дуурсаж байсан ч хэн хэнийгээ хүнд байдалд оруулахгүй нь тулд л тэр.

- Анхандаа энэ тэгж хачин санагдаагүй. Ээж маань муу хүн юм байна, тэр биднийг орхиод өөр хүнтэй хамт амьдрахаар явж байгаа байх нь. Хэцүү байсан л даа..гэхдээ хачин бол биш. Харин аавыг эхнээс нь ийм зүйл болно гэдгийг мэдэж байсныг мэдэхэд хамгийн хачин байсан. Тэр мэдэж байсан, бүүр анхнаас нь. Түүнээс яагаад гэдгийг асуухад "Зүгээр л, хайртай байсан юм" гэдгээс өөр юу ч хэлээгүй. Тэр бүр инээмсэглэсэн шүү.

Тэгээд л хүү түүнийг уучлаагүй бас итгэж ч чадахгүй. Чангбин аавыгаа өөрийн ертөнцөд, мэдрэмждээ автан амьдардаг нэгэн гэж санаснаасаа хойш л итгэхээ байчхаж. Эргэн тойронд минь байгаа тэр айхтар "том хүмүүс" ээс санаанд оромгүй "хүүхэд" шиг авир гарах бүрийд би өөртөө амладаг байж билээ. "би ийм болохгүй, би л ийм болохгүй юм шүү" Буруу, зөв гэж ялгаж мэдэхгүй ч тэр мөчөөс л магадгүй би хамаг чадлаараа жинхэнэ том хүн байхыг эрмэлзэж эхэлсэн байх.

-      Тэгээд л сургуулиасаа гарсан хэрэг үү? Эсвэл багш чинь аавтай чинь болзож эхэлсэн болохоор уу?

Сэрин энэ асуултаа хичнээн зөөлөн тавихыг хүссэн ч утасны цаана дуугаа хураах хөвгүүнээс болоод хэлсэн зүйл нь ширүүн сонсогдох аж.

Гэрээс нь аавтай нь цуг гарч ирсэн бүсгүй, хөвгүүний тэгтлээ дүргүйлхэн ширтэж байсан тэр эмэгтэй Чангбины анги даасан багш болохыг охин дундаа өрнүүлсэн богино ярианаас олж мэджээ. Хэзээ энэ тухай асуух бол гээд хүлээж байсан ч ингэж шууд тулгасанд нь Бин балмагдахынхаа хажуугаар жаахан эвгүйцэв.

-       Чангбин?

-       Ер нь бол. Аль аль нь.

Хөвгүүн хариулсан ч энэ нөхцөл байдал нэг л тааламжгүй дээрээ түгшүүртэй юм.

Удаан чимээгүй байхгүйн тулд Сэрин

-        Ойлголоо, ойлголоо хэмээн сул дуугаар давтан хэлнэ.

-        Гэхдээ эгч ээ..

Чангбин түүнийг гэнэт л дуудав

~ХОС~/ДУУССАН/Kde žijí příběhy. Začni objevovat