15-МИНИЙ МЭДЭРЧ БАЙГАА ЗҮЙЛ

402 76 25
                                    

     
      Чангбин ажлынхаа хувцас солих өрөөний үүдэнд хүрч иртэл хаалганы тэнд Сэрин хана налаад сууж байх агаад өнөөдөр тэд бас л хамгийн сүүлд ээлжнээсээ бууж байгаа бололтой.

Хөвгүүн хөлөө зөөсөөр түүнтэй зэрэгцэн очиход охин толгойгоо өргөж тэгээд эргээд толгойгоо буулгах мөчүүд хичнээн урт гээч.

Удалгүй тэдний урдах хаалга нээгдэж, ажилчид шуугилдсаар гарч ирээд үүдэнд нь чимээгүй байх хоёрыг олж үзэх бөгөөд яг л тэднийг дуурайх мэт дуугаа хураацгаагаад дэргэдүүр нь зөрж, холдсон хойноо харин хоорондоо шивнэлдэнэ.

- Тээр хэлээ биз. Больчихсон гэж.

- Үнэхээр салчихсан бололтой.

Гэрт хүргэх урт зам, халаасанд дуугаа хураах утас хоёр Чангбиныг сүрдүүлэх атал тэр хамгийн сайн чаддагаараа мэдрэмжээ хүртэл үл тоогоод хүндээр хөлөө зөөн ганцаараа алхаж байна.

Нэгээрээ, магадгүй хоёроороо, хөгшин намрын хөгөө чирсэн өдрүүд ганц л янз хэвээрээ дэргэдүүр өөрөөс нь дутуугүй тоомсоргүй зөрсөөр. Сурагч хувцас өмсөхөөсөө больсон тэр цагаас утгаа гээсэн он сар өөрийн дураар өвлийг авч ирчхээд, айлын охин жирэмслүүлчихсэн гэмтэй жаал шиг цастай гэх цаг агаарын мэдээгээр гэрийн хаалга түгшингүйгээр тэгсэн атлаа бас ч гэж зоригтойгоор тогшино.

Өглөөний ээлжид амжих зорилгогүй хэрнээ байдгаараа яаран гудамж уруудан гүйх хөвгүүний нүд сэргэг дээр, агаар сорох гээд ангайхад нь уур үлээх ам нь яахын аргагүй томоо инээмсэглэлд хувилж байх юм.

Энэ өдөр Чангбин аавтайгаа олон сарын дараах хамгийн дотно яриаг хийгээд байлаа.

Удаан хугацааны дараа амнаас нь унасан "явчхаад ирье" гэх чухал биш мэт хэрнээ илүүддэггүй энэ үг угаалгын өрөөнөөсөө гарч ирээд үүднийхээ өрөөнд байгаа хүүгээ хаалгаа чангахан хаагаад гарч явахыг нь хүлээн чимээгүй л ширтэж зогссон аавыг хөшөөж, нойрмог ухаанаас нь сэрээж орхисон билээ. Дэндүү эв хавгүй унасан энэ үгний хариуд сандарсан даа түргэн түргэн дохих эцгийнхээ толгойг авсан Бин гэрийнхээ хаалгыг хаасан хойноо өвдгөө түшин тонгойж өөрийн эрхгүй инээмсэглэхдээ нүд нь усаар дүүрсэн сэн.

Сэринд энэ мэдээг дуулгахаар ажилруугаа яарч явсан хөвгүүн тэнд очиж, охиныг ээлжгүй гэдгийг олж мэдэх хүртлээ нэг зүйлийг мартчихсан байлаа.

Тэд урьдынх шигээ биш болчихсон гэдгийг.

Амтархан идэж байсан шилтэй компотын тагийг дүрсгүйтэн, өнөөх л баяр хөөртэйгөө цуг жимсээ зажилсаар хартал хугацаа нь дууссаныг гэрчлэх огноог илрүүлээд тургиж, гэдсээ эргэтэл бөөлжчих санагдана.

~ХОС~/ДУУССАН/Opowieści tętniące życiem. Odkryj je teraz