=1=

1.7K 84 4
                                    

Ким хатагтай: Нари-яа орой Кико хатагтайн төрсөн өдөр учраас ээж нь оройтож очно шүү. Хоол ундаа хийж идээд, намайг хүлээлгүй унтаж байгаарай

Нари: Та ганцаараа ядрана шүү дээ. Би танд туслая. Тэгээд ч маргааш амралтын өдөр

Ким хатагтай: заза тэгвэл тэгдээ болгоомжтой ирээрэй

Нари ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг бөгөөд бага байхдаа хамтдаа японд нүүж ирсэн юм. Тэдэнд бие биенээс нь өөр туслах хүн үгүй билээ. Наригийн ээж аавтай нь бага байхаасаа үерхэж олон жилийн дараа жирэмсэн гэдгээ мэдсэн бөгөөд тэд их баяртай байсан. Гэвч Наригийн аавынх нь гэр бүл сэхээтэн өөрийн гэсэн томоохон компанитай байсан ба сөүл даяараа алдартай байсан ажээ. Тиймдээ ч Наригийн аавынх нь ээж гэх хүн тэднийг эсэргүйцэж, Нариг авхуулж салцгаа гэж заналхийлсэн юм. Хэрвээ салахгүй бол Нарагийн ээжийн амьдралыг там болгоно хэмээн амлаад амжижээ. Үүнээс болж Наригийн ээж аав хоёр салахаас өөр аргагүй болж Наригийн ээж охиноо төрүүлхээр шийдэн сөүлээс явж
японд ирсэн юм. Тиймдээ ч тэдэнд туслах хүн байхгүй тул ээж нь шаргуу хөдөлмөрлөн, ажил гололгүй хийсээр охиноо сайн хүн болгон өсгөж их дээд сургуульд оруулж чадсан юм.

3 жилийн өмнөөс Наригийн ээж болох Ким хатагтай, чинээлэг айлд гэрийн үйлчлэгч хийж байгаа билээ. Хатагтай Кико их сайн хүн бөгөөд 2 хүүтэй. Тэдний том хүү болох Асахи-гаас бусад нь бүгд найрсаг гэж хэлж болно.

Ким хатагтай: эзэгтэй, бялуу ирээд тэгээд бүгд бэлэн боллоо

Кико хатагтай: Мина битгий намайг эзэгтэй гэж дууд гэсэн биз дээ? Би чамтай найзууд болмоор байхад чи дандаа л эзэгтэй гэх юм?

Ким хатагтай: бараг 3 жил гаруй таныг эзэгтэй гэж дуудаад сурчихсан болохоор яагаад ч чадахгүй нь ээ

Кико хатагтай: гомдоож байна шүү. Одоо бүх зүйлс дууссан юм чинь миний төрсөн өдрийг хамтдаа тэмдэглээрэй

Ким хатагтай: эзэгтэй би таны ажилтан учраас ингэж хувийн зүйлд тань оролцож болохгүй байх аа. Гэхдээ би танд нэг жижиг зүйл бэлдсэн үнэтэй зүйл биш ч сэтгэлээ гаргаж хийсэн юм шүү хэмээгээд цааш яван цүнхнээсээ нэгэн жижиг ууттай зүйл гаргаж ирэн Кико хатагтайд өгөв

Кико хатагтай: бурхан минь Мина! Ямар үзэсгэлэнтэй алчуур вэ? Энэ хатгамалуудыг чи өөрөө хийгээ юу?

Ким хатагтай: завтай үедээ хийдэг юм аа эзэгтэй

Кико хатагтай: баярлалаа гэсээр Ким хатагтайг тэврэн авав

+MEDICINE+Where stories live. Discover now