Чи мэдэх үү? Би чамд ямар их хайртайг...
Чи мэдэрдэг үү? Миний чамайг гэх сэтгэлийг..
Чи боддог уу? Намайг чамд яагаад ийм их хайртайг...
Би өмнө нь үргэлж л эхнэр болохыг хүсдэг байсан. Тиймээ, би энэ хүслээ биелүүлж чадсан.Гэхдээ чамайг намайг ингэж хайрлана гэдгийг мэдээгүй би магадгүй тэнэг амьтан бай
Өглөө сэрвэл чи өмнөх өдрүүд шигээ ажилруугаа түрүүлээд явчихсан байлаа. Гэхдээ чи санаж байна уу? Надаас холдмооргүй байна гээд ажилруугаа явдаггүй байсан. Бас явахаар болвол заавал үнсэж эсвэл баяртай гэх үгийг амнаасаа унагадаг байсан.
Би үнэн ярьж байгаа биздээ, Жимин
Би орноосоо босон үсээ сэгсийлгэчихээд гар нүүрээ угаагаад, хоржигнох гэдсээ илэн гал тогооруу зүглэв.
Би хөргөгчөө нээж үзлээ.
Тиймээ, хов хоосон. Уг нь бол Жимин хамт дэлгүүр хэснэ гэж хэлсэн болохоор би хүлээж байсан. Би тэнэг юмдаа. Жимин надад үнэн зүйл ярихаа байчихсан гэдгийг тархиндаа суулгаж ав, Жисүү.
Би том малгайтай цамцаа, өмдтэйгээ углаад дэлгүүр орохоор гэрээсээ гарлаа.
Гадаа өглөө болж байсан тул нар уулны цаанаас цухуйж, өсвөр насны хүүхдүүд дүрэмтээ дэрвэгнүүлсээр алхаж, хоолны газрын эгч нар жиг жуг хийлдэнэ.
Би алхсаар нэг л мэдэхэд дэлгүүрийн гадаа ирсэн байх бөгөөд дотогш орон гэртээ хэрэгтэй гэсэн зүйлсүүдээ цуглуулж эхлэв.
Кассан дээр очоод хүнсээ уншуулж дуусгачихаад зуршил болсон замаараа гэрлүүгээ харив.
Миний амьдрал өдөр бүр л хэвийн үргэлжилдэг. Жиминийг ойрд нээх хараагүй юм байна. Тэр намайг сэрээгүй байхад явж, унтаж байхад ирдэг болсон болохоор түүнийг ойрд яаж байгааг мэдэх юм алга.
Би гэртээ орон хүнсээ хөргөгчиндөө хийчихээд аавынхаа компани дээр очихоор шийдэн гэрээсээ гарлаа.
Машиндаа суугаад Сөүл хотын төв замаар салхи татуулан давхина.
Удалгүй KM гэж дээрээ томоор бичсэн өндөр барилгын гадаа ирэхэд би машинаасаа буун дотогш ороход угтан авагч болон зөрж өнгөрсөн ажилчин болгон надад бөхийн мэндэлнэ.
Би аавын өрөөний хаалганы гадаа ирэн хаалгыг нь зөөлөн тогшиход дотроос аавын "Ор ор" гэж баргил хоолой сонсогдоход би инээмсэглэсээр орлоо.
YOU ARE READING
Хууль бус Нөхөр/𝐈𝐥𝐥𝐢𝐠𝐢𝐭𝐢𝐦𝐚𝐭𝐞 𝐇𝐮𝐬𝐛𝐚𝐧𝐝
RomanceМиний нөхөр надад биш өөр эмэгтэйд хайртай. Тэр тэгвэл миний хууль бус нөхөр мөн биздээ.