013

3.6K 297 69
                                    




Худал хуурмаг

Хүн болгон худал хэлдэг. Харин юуны тухай гэдэг нь л сонин.

"Хөөе Кай" хэмээн хэн нэгэн мөрөнд нь хүрэхэд залуу түүн рүү харлаа. Жон Дасум түүнээс татгалзсан гэдгээс болж У Сэүн түүнийг ер зүгээр байлгахгүй, доог тохуу хийсээр байгаа билээ. Одоо харин Лухан нэмж шоглох гэж байгаа юм байх даа? Лухан түүний хажууд суугаад, утсаа өргөн түүнд харууллаа.

"Сонирхоод л асууж байгаа юм шүү. Чиний хувьд хэт эрт залгасан байж болох ч над руу буцааж залгая гэж бодоогүй хэрэг үү?" хэмээн Лухан асуугаад, мөрөн дээр нь зөөлөн хүрлээ.

"Тэр магадгүй Жон Дасумыг зүүдэлж-"

"У Сэүн" хэмээн Кёнсүүг чанга дуугарахад Сэүн чимээгүй боллоо. Үнэндээ Сэүний тоглоом шоглоом хэрээс хэтэрч байсан бөгөөд Кай-г уурлахаас өмнө түүнийг зогсоохгүй бол ер горьгүй байсан юм. Кай Сэүн рүү ширтэж байснаа харцаа буруулан, Лухан руу харлаа.

"Уучлаарай, би...." Түүнийг бодож байсан юм. Яагаад буцааж залгаагүй шалтгаанаа эргэн дурсахад ам нь үдээстэй мэт л болчхов. Дасум түүнийг орхин явж, түүнийг ахиж харахгүй, сонсохгүй гэх бодлоор тархи нь дүүрч байсан юм.

Бодоод үз л дээ, Дасум түүнийг үзэн ядаж байгаа. Охид бүсгүйчүүдтэй орооцолддог нь өөрөө байсан атлаа Дасум-г өөр залуустай явалдсан хэмээн гүтгэсэн шүү дээ. Нотлох нотолгоо ч үгүй байж түүнийг араар нь тавьсан хэмээн дүгнэлт гаргачихсан. Дасум түүнийг тоогоогүй учраас л тэр ийм зүйл хийчихсэн. Гэртээ ирэхгүй гэдгээ хэлээгүй нь Кай-г уурлуулчихсан хэрэг.

Түүний санааг зовоож, анхаарлыг нь татаж байгаа нь уурыг нь хүргэсэн юм.

Тэр үсээ гараараа самнаснаа суудлаасаа босон "Би тайвшрах хэрэгтэй байна..." хэмээн бувтнаад, хаалга руу зүглэлээ. Дасумын талаар бодохоо больж, тайвшрах хэрэгтэй байв. Лей-д энэ бүхний хариулт байж магадгүй хэмээн Кай бодсон юм. Түүнийг мартаж л байвал тархийг нь нээсэн ч хамаагүй. Энэ таталцал, энэ анхаарал халамж хэрээс хэтэрч байсан юм. Ховс ашиглан мартмаар санагдах хэмжээнд хүртэл тэр донтсон байлаа. Энэ донтолт муу зүйл шүү дээ. Дасум тархинд нь эргэлдэж, түүнийг өдөр шөнөгүй бодоод л... Энэ бүхнээс болж тэр Дасумыг хүсэж байлаа.

Тэр хаалгыг нээн гарахад Лей-н хоолой заалаар дүүрэн сонсогдож байв. "Тэгэхээр Кай юм уу?" гэснийг нь сонсоод Кай гайхах нь тэр. Яагаад өөрийнх нь талаар яриад байгаа юм бол?

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 09, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Муу залуугийн сүйт бүсгүйWhere stories live. Discover now