011

3.1K 293 40
                                    

Хүлээх цаг

Энэ удаа, залуу түүнийг хүлээх болно

Охин гүйсэн юм. Хөл нь цуцах хүртлээ гүйсэн юм. Залуугийн уруул арьсанд нь мэдрэгдэхэд шатах шиг л болсон юм. Залуугийн үнэр ой тоонд нь сийлэгдэж үлдэхэд шаналал л түүнд мэдрэгдэнэ. Охин цамцнаасаа зуурсаар, гүйхээ болилоо. Хангалттай холдсон бололтой. Хойш эргэн харахад залуу дагасан шинж байгаагүй учраас охин тайвширлаа. Тэр араас нь дагаагүй юм байна. Дасум амьсгаагаа дарах гэж хичээх агаад хөлс нь цутгана. Сая Кай яг юу хийчих нь тэр вэ? Чичирсэн гараараа үл ялиг шалбарсан арьсандаа хүрлээ.

Яагаад? Амьсгаа нь давхацна. Кай-н царайны хувирал түүнийг айлгаж орхисон байлаа. Өмнө нь хэзээ ч харж байгаагүй хүйтэн харц нь аймшигтай байсан сан. Уруул нь чичирч, хумсаа арьсандаа шигтгэх агаад нүднээс нь нулимс урсана. Хэзээ ч харж байгаагүй тэр дүр төрх байсан. Тэр Ким Жунин байгаагүй. Тэр бол Кай байсан. Өөрөө л сайхныг мэдэрч байвал ямар ч эмэгтэйг урхиндаа оруулахаас эмээдэггүй хэрцгий, зүрхгүй залуу.

Охин үүнийг нь мэдэх ч, арай ч ингэнэ гэж төсөөлж яваагүй.

Дүрэлзсэн дур хүслийг нь охин яах ч билээ дээ? Юу ч хийж чадахгүй. Охин хэзээ ч түүнийг сонирхож байгаагаа харуулж байгаагүй. Тийм байхад яагаад? Сүй тавих ёслолыг цуцлахыг тэгтлээ их хичээж байхад нь Кай-г буугаад өгчих байх л гэж бодсон шүү дээ. Гэвч тэгээгүй бололтой. Бараг л түүнийх болонгоо алдлаа.

Охины зүрх нь базалж эхлэлээ. Гараа зөөлөн атгаад, цээжиндээ хүрлээ. Өвдөж байна. Зүрх нь базлан, уушгинд нь агаар дутагдахад охин газар суулаа. Толгойгоо зөөлөн сэгсрэн, өвдөлт намдахыг хүлээсэн ч санаснаар болсонгүй. Зүрх нь улам л хүчтэй базална. Яг л залуугийн ширүүн үйлдлүүд шиг. Дасум хойш унахдаа толгойгоо цохиод хаячих нь тэр.

Гар нь чичирсээр, арай гэж халаасан дахь мөнгөлөг савтай эмээ авлаа. Ахиад л уух хэрэгтэй болох нь. Тагийг нь онгойлгон, эмээ авсан ч газар унагааж орхилоо. Ахин нэг эм авахдаа охин амандаа зөөлөн дуугаар хараана. "Хараал идсэн юм..." охин эмээ уухдаа ийн бувтнав. Хүчээр шахуу эмээ залгихдаа хахах нь тэр. Охин амьсгаадсаар, нүдээ анилаа.

Бошинзынх нь халаасанд байх утас нь чичрэн дуугарсаар л байх аж. Гэвч тэр амьсгаадаж, бас утсаа авах ч чадал алга. Нүд нь анилдсаар, өвдөлт гэх тамын нүх руу унана. Эцэж цуцсан байртай тааз руу ширтэнэ. Сэхээтнүүдийн сургуулийн угаалгын өрөө цэвэрхэн авч хаа саагүй эм тарж, өөрөө хүйтэн шалан дээр хэвтээд байж байх гэж... Бүх юм бүүдгэр бүрхэг байлаа.

Муу залуугийн сүйт бүсгүйWhere stories live. Discover now