-Саруул-
Тохиролцоо
Над руу хараач, Жон Дасум"Кай хаана байна?" сурагчид шийтгэлийн өрөө рүү орон хоосон суудлуудыг дүүргэх үеэр багш ийн асуусан юм.
Хэн ч хариулсангүй. Хэн ч хариулж зүрхлээгүй гэвэл дээр юм байна. Кай бол нөлөө бүхий гэр бүлийн гишүүн. Түүнийг ховлоно гэдэг өөрийнхөө гэр бүлийг үгүй хийж байгаагаас өөрцгүй. Мөн хэн ч залуухан, тэрслүү эрд юу ч хийж үл зүрхэлнэ шүү дээ. Муу залуу шийтгүүлэхээр болсон гэдгийг охидууд сонсоод нүүр амаа янзлан ирсэн бол хөвгүүд гэртээ харихын тулд цаг хурдан өнгөрөөсэй хэмээн найдан цаг руу харан амандаа үглэн сууцгаана.
Энэ нэр хүндтэй сургуульд хүүхдүүдийг удирдана гэдэг хэцүү болохоор тэр санаа алдлаа. Сурагчдыг үл тоох эсвэл маргааш нь ажлаасаа халагдах гэсэн л сонголт тэдэнд бий. Тэр дэвтрээ нээн Кай-г ирээгүй хэмээн бичих гэж байхад хаалга хүчтэй онгойх нь тэр. Залуугийн үс нь хайш яайш болчихсон, цамцныхаа эхний хоёр товчийг товчлоогүйн улмаас эгэмний яс нь ил гарчихсан байх бөгөөд уруул нь.... үл ялиг улаан болчихсон байв.
Хожимдож ирснээс нь болж дотроо түүнийг харааж буй багш руу тэр огтхон ч харсангүй. Тэр сул суудал дээр суугаад, ширээн дээр хөлөө гарган тухлан суулаа. Тэр энэ газар ирье гэж бодоогүй ч Дасум түүнд шийтгэлийн цаасыг өгсөн болохоор хөл нь өөрийн эрхгүй ийшээ яваад ирсэн хэрэг.
Урд нь байх хөгшин эрийн оронд Дасумыг байна гэж тэр найдаж байсан юм.
"Кай-ши, хөлөө доош нь буулгаарай" гэж багш анхааруулсан ч мэдээж тэр сонсохгүй шүү дээ.
"Кай-ши-" багшийн утас ширээн дээр чичигнэх аж. Тэр утсаа аван сурагчид руу харах бөгөөд дуудлаганд анхаарлаа төвлөрүүлэх гэж хичээнэ. "Тиймээ, тийм. Би ойлголоо. Би одоо очлоо" гээд багш дуудлагаа таслаад, хоолойгоо засан "Яаралтай ажил гарчихлаа. Тиймээс би явах хэрэгтэй байна. Гэхдээ би та нарыг хянах өөр хүн явуулах болохоор үймүүлэхгүй шүү" сурагчдыг эсэргүүцэхээс өмнө багш шийтгэлийн өрөөнөөс гарлаа.
Кай гараа халаасандаа хийгээд эвшээлээ. Уйтгартай юм. Түүний найзууд болон түүнтэй ярилцах хэн ч байхгүй байгаа болохоор бүх зүйл уйтгартай байлаа. Тэр суудлаасаа бослоо. Түүний хайж байгаа охин байхгүй байгаа болохоор тэр үлдэнэ ч гэж бодоогүй байсан юм. Магадгүй тэр сурагчдын зөвлөлийн өрөөнд байгаа байх. Түүнийг нарийн бичиг нь болохоор л Кай мэдэж байсан хэрэг. Тэр хаалгыг зүглэн гарахаар зэхтэл зөөлөн дуу түүнийг байсан газарт нь зогсоож орхив.
YOU ARE READING
Муу залуугийн сүйт бүсгүй
FanfictionБи чам руу хардаг шиг чи над руу хэзээ ч тэгж харахгүй. Би чиний төлөө амьдардаг байхад чи миний төлөө хэзээ ч амьдрахгүй. Яаж чамд юу ч хамаагүй мэт хажуугаар минь алхдаг байнаа? Яагаад эргэж хараад чам руу хардаг шиг минь над руу харж болдоггүй ю...