-Саруул-
Оршил.
Сэтгэл өвтгөм түүхийн эхлэл.
Танхимын гол хэсэгт байх усан болор туяатай чийдэнгийн бүрхүүл ийш тийш савлан бүхнийг гэрэлтүүлнэ. Харин энэ тансаг чимэглэлийн дор дээд зэрэглэлийнхэн гантиган шалан дээгүүр алхалангаа коктейл шимнэ.
Энэ танхимын гол хэсэгт, болор гэрлэн бүрхүүлийн чанх дор нэгэн жаал зогсоно. Тэр юуг ч үл сонирхох авч компанийхаа хөгжил дэвшилийн төлөө аавынхаа араас даган хүмүүстэй мэндлэх аж. Хүү эелдэг аашлаж байгаа ч түүнд таалагдаж байна гэсэн үг биш. Түүнд сэтгэгдэл төрүүлэхийн тулд хүмүүс хуурамч магтаал хэлэн инээмсэглэх агаад хүү үүнээс аль хэдийн залхжээ.
Уйтгартай юм гэж тэр бодно. Тэр хүмүүсийн худал үгсийн цаана нуугдаж байгаа үнэн төрхийг ойлгох насанд аль хэдийн хүржээ. Тэдгээр хүмүүс эрх мэдэл, эд хөрөнгийг хүсч байгаа. Харин хүүд тэр бүгд байгаа.
"Өө хонгор минь, танай хүү үнэхээр залуухан юмаа" Би 7хон жил амьдарсан. Түүн рүү инээмсэглэх хатагтай руу тэр оюун санаандаа нүдээ эргэлдүүлнэ. Тэр өөрийнхөөрөө аашламаар байсан ч инээмсэглэх хэрэгтэй шүү дээ.
Яг л тэдэн шиг, хүү сайхан сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй.
"Ааваа, би тэр буланд байж байя..." тэр аавынхаа гараас тавин зөвшөөрөл хүсэхдээ хоолой нь намуухан болох нь тэр. Түүний аав толгой дохичихоод ярьж байсан хүн рүүгээ буцаад анхаарлаа хандууллаа. Харин хүү гадаах цэцэрлэгт хүрээлэн рүү харсан цонхтой булан руу алхав.
Хүү цонхны тавцан дээр суухдаа "Энэ нь соёлтой үйлдэл биш" гэж ээжийнхээ хэлснийг санасан ч толгойгоо сэгсрээд нүднийх нь өмнө байх үзэгдэл рүү ширтэнэ. Түүний нүд том, гэгээлэг өрөөний ийш тийш гүйх ажээ.
"Чи гунигласан харагдаж байна." гэх хоолой гарахад хүү эргэн харахад мөр хүртлээ татсан урт хар үстэй охин зогсож байх нь тэр. Тэр охин тийм ч өндөр биш мөн түүний харж байсан охидуудаас онцгойрсон үзэсгэлэн гоо алга байлаа. Гэхдээ хүүгийн сонирхлыг татах аж. Тэр охин нэг л дотно санагдана.
"Энд ярихын тулд ирсэн гэж бодохгүй л байна шүү" хэмээн хүүг хариулахад охин хана налаад, барьж байсан жүржийн жүүсээ үл ялиг дээш өргөлөө. Стакантай жүүсийг урууландаа хүргэн уух үед охины долоовор хуруу үл ялиг татвалзана. Охины харц, анхаарал өрөөн дэх юунд ч үл төвлөрөх ажээ. Яг л хүү шиг, түүний нүд ийш тийш гүйнэ. Болор гэрлийн дор бүжих зочид руу ямар ч зорилгүйгээр харах ажээ.
YOU ARE READING
Муу залуугийн сүйт бүсгүй
FanfictionБи чам руу хардаг шиг чи над руу хэзээ ч тэгж харахгүй. Би чиний төлөө амьдардаг байхад чи миний төлөө хэзээ ч амьдрахгүй. Яаж чамд юу ч хамаагүй мэт хажуугаар минь алхдаг байнаа? Яагаад эргэж хараад чам руу хардаг шиг минь над руу харж болдоггүй ю...