005

4.4K 423 31
                                    

-Саруул-

Хариуцлага.
Бүх зүйл цэвэр бизнес. Тэдний дунд ямар ч мэдрэмж орших ёсгүй.

"Хён! Боль-"

"Яв" гээд Кай архийг шилээр нь балгалж орхиход, алкохол Дасумын хүйтэн, хэрцгий үгсээс бий болсон өвдөлт шиг л халуу шатам мэдрэмжийг мэдрүүлнэ.Түүний  хэлсэн бүхэн үнэн. Хүчээр гэрлэх болсноо мэдээд гурван жилийн өмнө хийсэн тэдний хийсэн тохиролцоо энэ шүү дээ. Кай өөрийнхөө хэв маягийг хадгалж үлдэхийн тулд улайрсан тэнэг тоглогч байсан болохоор зөвшөөрч, түүнд хэрэгтэй эрх чөлөөг нь өгсөн. Гэхдээ түүний зүрхэнд холилдон байх энэ тодорхойгүй мэдрэмж юу вэ? Түүнд хэрэгтэй эрх чөлөөг нь өгөхөөс эсэргүүцсэн томоохон чулуу Кай-н сэтгэлд байх аж. Кай түүнийг гинжлээд, хэн ч хүрж чадахгүй өөрийнхөө ертөнцөд хорихыг хүснэ. Хэдийгээр тэр тохиролцоог дагах хэрэгтэй ч, хэдийгээр Дасум үүнээс нь болж түүнийг үзэн ядаж, жигшинэ гэдгийг мэдэж байсан ч Кай амиа бодон, түүнийг өөрийн болгохыг хүсэх аж.

Анхааралгүй гэгч нь лонхтой архийг шилэн ширээн дээр тавьж орхиод, Кай ахин болор шилтэй архийг аваад, өөртөө хундагалаж эхлэлээ. Түүний цээжинд мэдрэгдээд байгаа зовоосон мэдрэмж юу юм бол? Хүрэхийн хүслэн болсон тэр охиноос болж шархалж, эмтэрч орхисон нь энэ бололтой. Хэтэрхий ойрхон хэрнээ хэтэрхий хол. Яагаад тэр бусад охид шиг байж болдоггүй юм бол?Толгой эргэсэн мэдрэмж түүнийг бүчин аваад байсан тул Кай толгойгоо сэгсэрлээ. Үгүй ээ, Жон Дасум бусад охидуудаас ялгаагүй байна хэмээн төсөөлөх боломжгүй шүү дээ. Жон Дасум яг л салхи шиг. Хажууд байгаа гэдгийг нь мэдэх ч түүнд хүрэх ямар ч боломж байхгүй. Төгсгөлд нь, тэр хоёр гарны дундаас нэвтрээд л гарна. Гэвч, энэ нь түүнийг улам л сонирхолтой болгож орхидог. Түүний хүршгүй гаранд хүрч, түүний ханыг нураах гэсэн Кай-н шунал хүслийг энэ байдал нь өдөөж орхидог.

Гэхдээ Кай-н хүссэн бүхэн боломжгүй шүү дээ. Учир нь хичнээн ихээр тэр охины анхаарлыг татахыг хүслээ ч, хүйтэн, зүрхгүй эмэгтэй түүн рүү эргэн харахгүй.

"Кай, чи өнөөдөр арай л их уугаад байна шүү?" хамгийн том ах нь түүнийг болиулахыг оролдсон ч амжилт олсонгүй. Охины түүнд мэдрүүлсэн хүйтэн, ширүүн харьцаа, ойлгогдохоор хэлсэн үгс нь  бизнесээс болоод л Дасум түүний дэргэд байгааг байнга сануулна. Энэ нь түүнд Дасум хэзээ ч түүнд мөнх байдлынхаа төлөө хүлээн авсан залхмаар үүрэг хариуцлагаас өөрөөр харьцаж байгаагүйг нь сануулна. Залуу үүнийх нь төлөө түүнийг буруутгахгүй ээ. Төрөхөөс нь авахуулаад тэдний амьдрал төлөвлөгдчихсөн болохоор дээдсүүдийн хэрцгий ертөнцөд энэ системийг үгүй хийх арга зам байхгүй шүү дээ.

Муу залуугийн сүйт бүсгүйWhere stories live. Discover now