002

8.2K 609 52
                                    

-Саруул-


Жон Дасум

Тэр хүйтэн мөн хэзээ ч анхаарал тавьж төвөг уддаггүй нэгэн.




Хаалганы түгжээ дуугарах нь сонсогдож удалгүй цагаан хананд хүчтэй савагдахад тэр гуйвсаар орж ирлээ. Нүүр нь минчийн улайж ханиалгах агаад тэнцвэрээ олохыг хичээнгээ эргэн хараад хаалгаа хаахыг оролдоно. Өвдөг татсан торгон цагаан унтлагын хувцастай охин шатны хажууд зогсонгоо залуугийн хаалганы бариулыг барих гэсэн оролдлогуудыг ажиглана. Охин болгоомжтойгоор залуу руу дөхөөд хаалгыг хаалаа. Байшин анир чимээгүйд автан, харанхуйд уусах мөчид залуу хүйтэн, ширүүн баг зүүсэн хэрээг олж харав. Чимээгүйхэн охин залуугийн зүг нуруугаа харуулах нь тэр. Тэр залууг орхих гэж байна. Гэхдээ залуу араас нь бүдчин явж, хоолой нь чичирч, охиныг харах нүд нь бүрэлзэв.

"Яагаад юу ч хэлэхгүй байгаа юм?!" гээд залуу түүн рүү хашгиран, хүйтэн шалан дээр унах нь тэр. Харин охины царайнд ямар ч хувирал орсонгүй. Залуугийн нуруугаар хүйт даалгах мэт тэсгэм хүйтэн харцаар тэр харах нь тэр.

"Учир нь надад хамаагүй болохоор" гээд охин түүн рүү ойртлоо. Түүний хүйтэн хуруунууд нь залуугийн улаанаар тамгалуулсан хацрыг нь илбэнэ. Охин тэнэг биш. Залуугийн хацар дээрх үзэсгэлэнтэй улаан тамга үргэлж тоглодог тоглоомнуудаас нь үүссэн гэдгийг охин мэдэж байгаа. Охин уруулаа цорвойлгоод, анхааралтайгаар залуугийн гарыг мөрөөрөө давуулан тэнцвэрээ олохыг хичээнэ.

Юу ч хэлэлгүйгээр тэр залууг хүйтэн өрөөнд нь оруулаад орон дээр нь хэвтүүллээ.

"Сайхан амраарай..." ийш тийш болчихсон үсээр нь охин гараа гүйлгэх үед залуу ийн шивнэв. Охин хурууныхаа үзүүрээр залуугийн шанааны ясыг зөөлхөн гэгч нь илбэхэд л охины харц нь үл ялиг зөөлөрлөө.

Хурдхан шиг охин өрөөнөөс гараад хаалгыг зөөлхөн хаалаа.



♠️♠️♠️



Үүр цайх үеэр охин сэрлээ. Хөнжилөө татан орноосоо босоод өрөө рүү тусах нүд гялбам гэрэл рүү ширтэнгээ урт хар үсээ гараараа самнав. Өнөөдөр бол Даваа гариг. Тэр зөөлнөөр санаа алдаад, шинэ өдрөө эхлүүлэхээр угаалгын өрөөг зүглэлээ. Толинд тусах охин мөс шиг хүйтэн харагдана. Нүүрийг нь даган унжих үс нь шаазан мэт цонхигор арьсыг нь улам л цонхигор харагдуулах аж. Түүний нүд... уйтгартай, гуниг төрүүлсэн. Охин толгойгоо сэгсрээд нүүрээ угаагаад өөрийгээ бэлдлээ.

Муу залуугийн сүйт бүсгүйWhere stories live. Discover now