Солиорол.
Залуу охинд галзууртлаа татагддаг. Энэ бол солиоролХүйтэн. Охин өнөөдөр түүнийг харсан юм. Хүйтэн бас ширүүн. Охины хийж чадах зүйл байхгүй ч гэлээ охин болсон явдлыг эргэн дурслаа. Түүнийг сүйт тавих ёслолыг дуусгавар болохыг хүсэхэд залуу галзууртлаа уурласан. Үгүй ээ, хэдэн жилийн турш сүй тавих ёслолыг дуусгахыг хичээж байсныг нь мэдсэнийхээ дараагаар тэр уурласан шүү дээ. Дасум зөөлнөөр санаа алдаад, цааш алхлаа. Хачирхалтай нь өнөөдөр их л цэлмэг байх агаад тэр ийн бодсоор сургууль руугаа оров. Улаан бас ягаан. Хар эрчээрээ сургууль руу орж ирсэн хоёр охин жиг жуг хийн, инээлдэх агаад тэд гартаа улаан, ягаан өнгийн зүйл атгасан байлаа. Гэвч энэ бүхэн түүнд хамаагүй хэрэг хэмээн Дасум бодоод, том заалыг өнгөрөн явах нь тэр.
Байдаг л нэг өдөр шүү дээ.
Үй олон хүн ангийнх нь үүдэнд овоорсон байх агаад өнөөх хоёр охин ч бас энд байхаар нь Дасум хөмсгөө зангидлаа. Хүмүүсийн дундуур чихцэлдэхгүйгээр орохыг хичээсэн ч бүтэлтэй болоогүй тул охин зүгээр л зогсоно.
"Гажиг аа, холдож үз" хэмээн Эри хэлсэн ч, Дасум санаа зовсон шинжгүй хүйтэн харцаар ширтэж байгаад өнөөх бужигнасан олон руу харлаа. Замыг нь хааж байгаа учраас тэд бүгд л охин руу харж байх нь тэр. Охины ард хэн нэгэн ирж зогсоход тэр эргэн харахад, Кай хэдэн найзуудтайгаа байж байдаа. Охины хүйтэн харцнаас болж залуус тайван бус байх бол Кай түүн рүү хөмсгөө зангидах аж.
Охин харцаа буруулан, юу ч хэлэлгүйгээр өнөөх олон хүний дундуур яван, анги руугаа орлоо. Тэр Эритэй маргахыг хүсээгүй мөн залуугийн авах бэлэгнүүдээс болж ямар нэг зүйл хийх ч гээгүй. Тэр зүгээр л чимээгүй байхыг хүсэж байсан учраас цүнхээ ширээн дээр тавиад, суудалдаа суулаа. Номоо гаргаад уншиж суухад нь хөлийн чимээ сонсогдох агаад хэн ирж байгааг нь охин мэдэж байсан тул дээш харсангүй.
"Убба, үүнийг аваач дээ" хэмээн дуу гарна. Охинд сүй тавих ёслол, шөнө бүр ангуучилдаг тамлал зэргээс авхуулаад асуудал их байгаа учраас үүнд анхаарал хандуулахыг хүссэнгүй. Охин тааламжгүй байдлаас үүдэн хөмсгөө зангидах чамархайгаа массажлах аж. Энэ их шуугианаас болоод түүний толгой өвдөж байлаа.
Өчигдөр хэр ихийг уучихсан юм бол? Тэр гүнзгий амьсгалаад, уух ёстой тунгаасаа хэтрүүлээд уучихсан гэдгээ ухаарах нь тэр. Өвдөлт багассан ч гэлээ, энэ түр зуурынх шүү дээ. Удахгүй ахиад л өндөр тунгаар хэрэглэх хэрэг гарна биз. Түүнийг бүхэлд нь үгүй хийдэг өвдөлтийг үгүй хийх илүү хүчтэй зүйл. Охин гараа зангидан, энд ирээгүй байгаасай ч гэж хүсдэг газар руугаа очихыг хүснэ.
YOU ARE READING
Муу залуугийн сүйт бүсгүй
FanfictionБи чам руу хардаг шиг чи над руу хэзээ ч тэгж харахгүй. Би чиний төлөө амьдардаг байхад чи миний төлөө хэзээ ч амьдрахгүй. Яаж чамд юу ч хамаагүй мэт хажуугаар минь алхдаг байнаа? Яагаад эргэж хараад чам руу хардаг шиг минь над руу харж болдоггүй ю...