Нууцууд.
Тэр л мэдэхгүй байвал бүх зүйл зүгээр"Таван цагт төв барилга дээр" гэх зурвас түүнд ирэх нь тэр. Тэр санаа алдаад, утсаа далд хийчхээд, буцаад самбар руу анхаарлаа хандууллаа. Хэзээ ч сонсдоггүй сурагчидтай, үүнд нь анхаарал хандуулдаггүй багш нартай уйтгартай лекц ахиад л үргэлжилсэн өөр нэг өдөр байлаа. Охин нэг гараа хацрандаа наан, нөгөө гараараа үзгээ оролдоно. Араас нь хэн нэгэн нуруу руу нь нударсан ч охин тоосонгүй. Түүний анхаарлыг сарниулахын тулд цаасан онгоц түүн рүү нисгэн, хөгжилдөхөөр шийдсэн хэдэн сурагч л биз. Охин хажуу талынхаа хоосон ширээ рүү хараад, ахиад л намуухнаар санаа алдлаа.
Тэр ахиад л хичээлээ тасалжээ.
Түүнд яаж хэлэх вэ? Охин үзэгнийхээ тагийг хазлаж эхлэлээ. Яагаад тэр үүнд санаа зовоод байгаа билээ? Магадгүй Кай ч бас адилхан зурвас авсан байх. Охин үзгээ таглаад, үзэгнийхээ саванд хийлээ. Хичээл тарсныг илтгэх мэт хонх дуугарлаа. Охин өөрийнхөө эд зүйлсийг цуглуулаад, цүнхэндээ хийчхээд суудлаасаа босох нь тэр. Эргэж хараад явах гэсэн ч замд нь хэн нэгэн тээгэлдэж байхыг охин олж харав. Нүдэнд нь уур уцаар тодрон үзэгдэх Эри тэнд зогсож байлаа. Тэр ингэх нь аргагүй шүү дээ. Гараа зангидан, нүдэндээ үзэн ядалт тодруулах охин руу Дасум харлаа.
"Надаар туслуулах зүйл байгаа хэрэг үү?" юуг ч үл өгүүлэх харцаа хадгалсаар Дасум ийн асуув. Эриг гараа далайхад Дасум огтхон ч гайхаж, цочирдсонгүй. Эригийн үйлдлүүд хэтэрхий илт байсан юм. Уншихад хэтэрхий амархан. Яг л францаар тоо тоолохтой адил их энгийн. Ангийн хүүхдүүдийн өмнө, түүнийг өвтгөж, доромжлох гэж л байна шүү дээ. Дасум үүнийг мэдэж байсан бөгөөд Эригийн гар хүйтэн арьсан дээр нь буухаас өмнө, Дасум бугуйг нь атгахаас өмнө гараа холдуулахыг Дасум хүлээж байлаа.
"Уучлаарай, гэхдээ үүгээр бол би туслаж чадашгүй нь" Эригийн гарыг холдуулаад, түүнийг түлхэн зам гаргахдаа тэрбээр ийн нэгэн хэвийн дуугаар хэллээ. Эригийн нүүрэнд дорд үзсэн байдал тэр чигтээ үзэгдэнэ. Гэхдээ Дасумд ерөөсөө хамаагүй байх агаад түүнд үүнээс илүү хийх зүйлс байсан юм. Найзууд гэх тодотголтой охидуудаасаа амссан доромжлолыг нь хараад Дасум түүнийг бага зэрэг өрөвдсөнийг нь үл тооцвол, Дасумыг дорд үзэх оролдлого хийсэн нь үнэндээ Дасумд огтхон ч хамаа байсангүй.
YOU ARE READING
Муу залуугийн сүйт бүсгүй
FanfictionБи чам руу хардаг шиг чи над руу хэзээ ч тэгж харахгүй. Би чиний төлөө амьдардаг байхад чи миний төлөө хэзээ ч амьдрахгүй. Яаж чамд юу ч хамаагүй мэт хажуугаар минь алхдаг байнаа? Яагаад эргэж хараад чам руу хардаг шиг минь над руу харж болдоггүй ю...