-Саруул-
Муу залуу уурласан.
Охины үл хайлах хүйтэн зүрхний төлөөх уур уцаар ба шатаж буй дур хүсэл
"Жунин" гэх түүний хоолой чихэнд нь сонсогдсоор залуу нүдээ нээх нь тэр. Энэ зүгээр ч нэг дуу хоолой биш, энэ бол түүнийг чихийг мэдээ алдуулж дөнгөх түүний хоолой шүү дээ. Яагаад өнөөдөр ийм сайхан сонсогдоод байна вэ? Эсвэл ердөө л төсөөлөл түүнээр тоглож байсан юм болов уу? Тэр ёолсоор, горьдсон янзтай баруун тал руугаа харахад охин түүний хажууд сууж байсан юм. Дасум түүн рүү ширтэн, өтгөн хар үсийг нь гараараа самнаад байж байлаа.
Түүний нүд өнөөдөр байдгаасаа арай л өөр харагдах аж.
"Усанд ор, Жунин. Бид сургууль руу явах хэрэгтэй" гээд охин гараа татаад орноос бослоо. Тэр залууд нуруугаа харуулах агаад залуу түүнийг ахиад л яваад өгнө гэдгийг мэдэж байсан юм. Сандарсаар, охины бугуйгаас хүчтэйгээр зууран өөртөө нааж орхилоо. Түүнийг энгэртээ наагаад, бэлхүүсээр нь гараа чангаар ороон тэврээд, нүдээ анин, зөөлөн амьсгаа авах үед ванилла-н нялуун үнэр сэнгэнэнэ. Охин түүний энгэрт байх хэдхэн хормыг залуу ихэд нандигнан, таална. Охин түүнээс холдох гэж хичээх хүртэл.
"Жунин" хэмээн тэр дуудсан ч залуу сонссонгүй. Оронд нь түүнийг улам чангаар наан тэврээд, уруулаа арьсан дээр нь нааж орхилоо. Дасум үүнээс нь болоод гайхширан, дуу алдчих нь тэр. Хөмсгөө зангидан, гүн амьсгаа аван Кай-г түлхэхэд бэлэн болсон ч тэр тэгэхгүй байхаар шийдлээ. Санаа алдан, гараа зүгээр л сул тавьж орхив. Энэ өөрийг нь тэврэхийг зөвшөөрч байгаа дохио боловч тэр хэзээ ч Кай-д хариулт хэлэхгүй шүү дээ. Тэр хэзээ ч тэгэхгүй.
Охин түүнийг түлхэхгүй байна гэдэг татгалзсан гэсэн үг биш. Бас түүнийг хүлээж авч байгаа ч гэсэн үг биш.
Охины хийсэн жижигхэн, өчүүхэн үйлдлүүд залууг шатаах шиг л болов. Залууг үнс болтол нь шатааж, аймшигтай өвдөлтүүдийг мэдрүүлнэ. Кай гүн амьсгаа авлаа. Эцэст нь түүнийг тэврэн авсан байхад Кай энэ талаар бодохыг хүссэнгүй. Яг энэ мөчид, тэр Дасумын хүйтэн биеийг энхрийлж, эзэмдэхийг хүснэ.
"Түрхэн зуур л.." хэмээн Кай сөөнгөтсөн хоолойгоор хэллээ. "Түр зуур байхад л хангалттай. Толгой өвдөөд байна" гэж зөөлнөөр шивнэв. Охины цонхигор, хүйтэн арьсанд мэдрэгдэх залуугийн халуун амьсгаа нь охины нуруугаар хүйт даалгана. Охин бага зэрэг дуу алдаад, залууг болиулахыг хүссэн ч залуу зөвшөөрсөнгүй. Кай түүний бугуйнаас зууран, ганц л хөдөлгөөнөөр түүнийг доороо оруулж орхих нь тэр. Залуугийн толгой үнэхээр эргэж байсан болохоор нүдээ ч нээсэнгүй. Тиймээс залуу нүдээ анин, түүний цээжинд наалдах нь тэр. Охины зүрхний цохилт тайван, намуухан сонсогдсонд залуу санаа алдлаа.
YOU ARE READING
Муу залуугийн сүйт бүсгүй
FanfictionБи чам руу хардаг шиг чи над руу хэзээ ч тэгж харахгүй. Би чиний төлөө амьдардаг байхад чи миний төлөө хэзээ ч амьдрахгүй. Яаж чамд юу ч хамаагүй мэт хажуугаар минь алхдаг байнаа? Яагаад эргэж хараад чам руу хардаг шиг минь над руу харж болдоггүй ю...