Зэвүүцэл.
Охинд хамаагүй байсан. Залуу ч мөн анхаарахыг хүсээгүйХар өнгө тэр чигтээ сэтгэл татам харагдана. Кай түүнийг ширтэнэ. Гантиг шалан дээр өндөр өсгийтийн дуу хадаж, Дасум шатаар буун ирэх аж. Шулуун урт хар үсээ задгай тавьсан байгаа нь түүний цонхигор царайг улам тодруулан харагдуулна. Тэрбээр нүд болон сормуусаа үл ялиг будсан байх агаад улбар ягаан өнгө уруулыг нь бүчин авсан байлаа. Амьсгал авахын аргагүй үзэсгэлэнтэй юм. Залуу амьсгалж ч чадахгүй байлаа. Түүний гуа үзэсгэлэнд автаж орхидог тэдгээрийн өдрүүдийн л нэг байсан юм. Охины жижиг хэсэг бүр залуугийн анхаарлыг татна.
"Явцгаая" гэх охины хоолой залууг бодит байдалд авчрах шиг боллоо. Нүд нь эргэлзээгээр дүүрч, амьсгаа нь давхцах агаад эргэн хараад, байшингаас гарав. Энэ энгийн сэтгэл татам байдал түүнийг удаанаар хөнөөх ажээ. 10н жил. Эндүүрсэн таталцлыг цаг хугацаа өнгөрөх тусам алга болно гэж боддог байсан ч тийм биш байлаа. Залуу оролдсон. Энэ утгагүй бодлуудаас ангижрахыг тэр үнэхээр хичээсэн. Гэвч түүнийг хичээх бүрд, охины л дүр төрх нүднийх нь өмнө үзэгддэг байлаа.
Залуугийн харсан охин бүр сүүдэр, хүрсэн охин болгон ижилхэн байсан юм.
Тас хар үс, дугараг нүд, цонхигор бие. Ийм л төрлийн охидтой залуу зууралдсаар ирсэн. Машинд суух мөчид залуу хараах нь тэр. Ярих зүйл юу ч байхгүй учраас аниргүй л бүрхэнэ. Дасум утсаараа оролдоод завгүй байх бол Кай түүнээс анхаарлаа сарниулахыг байдгаараа л хичээх аж. Ванилла-н үнэр. Амьсгаа нь давхцан, нударгаа зангидан, цонхоор хаашаа ч юм ширтэнэ. Ярих ямар ч шалтаг байхгүй байлаа. Гэхдээ залуугийн нэг хэсэг түүний хоолойг сонсохын тулд үхэхээс ч сийхгүй байв. Юу ч хийсэн бай, оюун бодол нь үргэлж охиныг л гэнэ. Хэчнээн ихээр хичээсэн ч, охин хэзээ ч түүний оюун бодлоос салахгүй.
"Бид ирчихлээ" залуу эцэст нь амьсгаа авч чадахтай боллоо. Шууд л хаалгыг онгойлгоод, машинаас буулаа. Залуу боловсон эр шиг аашлахыг хичээсэнгүй, охин ч бас зөвшөөрөхгүй байсан биз. Дасум аль хэдийн машины хаалгыг онгойлгоод буусан байх агаад урд нь байх барилга руу харан хүйтэн харцыг тодруулах аж. Ахиад л сүй тавих ёслолыг баталгаатай байлгахын тулд гэр бүлийн уулзалт хийж байна.
Уруулаа зуусаар, барилга руу орох мөчид өндөр өсгийтийн дуу гялтганан харагдах шалан дээр чанга дуу гаргах аж. Охин залууг хүлээсэнгүй. Хэзээ ч хүлээхгүй биз.
YOU ARE READING
Муу залуугийн сүйт бүсгүй
FanfictionБи чам руу хардаг шиг чи над руу хэзээ ч тэгж харахгүй. Би чиний төлөө амьдардаг байхад чи миний төлөө хэзээ ч амьдрахгүй. Яаж чамд юу ч хамаагүй мэт хажуугаар минь алхдаг байнаа? Яагаад эргэж хараад чам руу хардаг шиг минь над руу харж болдоггүй ю...