007

4.2K 433 38
                                    


Хиймэл.
Жинхэнэ үү эсвэл хиймэл үү?

"Кай, хүлээ!" түүний найзууд түүнийг барьж авахыг хичээнгээ, нэрийг нь дуудна. Уур хилэнгээр дүүрсэн сэтгэл нь шатаж буй мэт л байх аж. Түүний хоолой нэг л биш байх багаад заалаар алхаж байгаад харанхуй хэсэгт нь очин суув. Нударгаа зангидахыг нь хараад түүний найзууд хараад гайхаж байлаа. Аажмаар, тэр хогийн савыг чанга гэгч нь өшиглөөд, хараах нь тэр.

Тэр үнэхээр уурлачихсан байлаа.

Гэхдээ юуны төлөө? Энэ галзуурлын ард нуугдах шалтгаан юу юм бол? Кай охидуудыг үл тоож бас тэдэн рүү уурлах нэгэн биш шүү дээ. Тэр охидод хүрч байж л салдаг залуу шүү дээ. Бодоод үзэхэд, Кай хэзээ ч мөсөн хэнхэгт хүрж байгаагүй. Хэзээнээс гэдгийг нь мэдэхгүй ч түүний ширээний хамтрагчийг нь үл тооцвол, Кай охинд хүрэх гэж оролдож ч байгаагүй. Тэр хамгийн сайнаараа л охины оршихуйг үл тоохыг хичээдэг. Эсвэл өөр арга зүйлээс болоод юм болов уу?

Ууртай гэгч нь, үсээрээ гараа гүйлгэх залуу эрийг хараад Кёнсүү хөмсгөө зангидлаа. Тэр бүх жижиг хэсгүүдийг нийлүүлэн холбохыг хичээнэ. Хэзээ ч охидод уурладаггүй Кай ширүүхэн гэгч нь л нэг охиноос татгалзсан. Хааяадаа ийм үйл явдал болдог ч гэлээ, тэр хэзээ ч тийм ширүүн байгаагүй. Өнөөдөр тэр өөрийнхөө зарчмыг үгүй хийн, охины сэтгэлийг шархлуулчихсан. Гэхдээ яагаад?

Кёнсүү нэг зүйлийг саналаа. Тэнд байгаа нэг зүйл. Хэн нэгэн. Бүх зүйл анхаарал татахаас өмнө тэнцэтгэлийн төв болох хүйтэн уур амьсгалыг тэр саналаа. Энэ магадгүй шалтгаан биш байж болох ч, түүн шиг нэгэн Кай-н уур бухимдлын шалтгаан гэж бодох нь солиорол ч гэлээ, Кёнсүү нэг зүйлийг мэдэж байсан юм.

Жон Дасум.

Кай ууртай байх хооронд нөхцөл байдлаас нэгэн сэжиглэл бий болоод гараад ирсэн юм. Кёнсүү буланд байх хамгийн хөгшин нэгнээ нударлаа. "Хён.. зүгээр л асуулт" тэр өөрийнхөө онолоо Суход тайлбарлаж, үлдсэн нь түүний яриаг  анхааралтай гэгч нь сонсоно. Логикийн хувьд байж болох ч гэлээ, тэд үүнийг үнэн эсэхт итгэж өгөхгүй байлаа.

Кёнсүү мөсөн охины дэргэд Кай яаж аашилдгийг, ямар хачин зан гаргадгийг бусаддаа тайлбарлах аж. Сургууль дахь эмэгтэйчүүдийн дунд Жон Дасум л түүний энгэрт хэвтээгүй нэгэн гэдгийг дурьдах хэрэггүй байх. Эсвэл, Кай хэзээ ч түүнтэй ямар ч холбоо үүсгэж байгаагүй. Эдгээр хачин үйлдлүүд сэжигтэй санагдах бөгөөд найзууд нь үүний талаар бодох аж.

Муу залуугийн сүйт бүсгүйWhere stories live. Discover now