012

1.8K 206 54
                                    

Сул дорой

Учир нь хувь тавилан амьдралтай тоглох дуртай. Яг л хөлөгт тоглоом шиг.

Охин эргэж ирсэнгүй. Хаалга онгойлгон орж ирээд, өндөр өсгийт дээрээ алхалсаар хүйтэн зочны өрөөнд ороод ирнэ байх гэж найдан шөнөжин хүлээсэн ч тэр ирсэнгүй. Өнөөдөр оройтож байгаа байх гэж бодсон ч тэр гэртээ ирсэнгүй. Өрөө, ор гээд л бүх зүйл л хүйт даасан санагдана. Яг л тэр хэзээ ч энд байгаагүй юм шиг. Залуу хичээлдээ явлаа. Хамаг хурдаараа машинаа жолоодон, сургуулийн үүдтэй ойролцоох зогсоолд машинаа тавиад хам хум ангидаа орж ирсэн ч тэр бас л алга. Ширүүн гэгч нь үсээ гараараа самнасаар, хаалга руу эргэн, түүнийг хайхаар явлаа.

Нэг хаалгыг онгойлгоход танил дүр үзэгдсэн ч Жон Дасум биш байлаа. "Бурхан минь" залууг түүн рүү харахад Инмигийн хацар улаа бутарсаар ийн уулга алдах нь тэр. Гэсэн хэдий ч Кай яг одоо тоглоом тоглох хүсэлгүй байлаа. Жон Дасум хаана байгааг мэдэхгүй байхад өөр юу ч сонирхлыг нь үл татна.

"Холд" гэсээр Кай охиныг түлхэн, машиндаа яаран суугаад түүн рүү залгалаа.

Ямар ч хариу алга.

Тэр чичирхийлсээр, савхин суудлаа наллаа. Цээжинд нь үгээр хэлэхийн аргагүй өвдөлт мэдрэгдэнэ. Кай утсаа хойш шидээд, машинаа цохино. Эцэст нь тэр явахаар шийдчихсэн хэрэг үү? Гэхдээ түүний эд зүйлс одоо ч гэрт байгаа шүү дээ. Зүгээр л бүхнийг орхиод явах гэж байгаа юм байх даа? Бүгдийг ингэж төлөвлөсөн хэрэг үү? Хэзээ ч байгаагүй юм шиг л түүнийг орхих нь Дасумын төлөвлөгөө байсан юм уу?

Тэр явахыг тэгтлээ их хүссэн гэж үү?

Залуу эрүүл ухаанаар бодож ч чадахгүй байлаа. Тэгэхийг ч хүссэнгүй. Өвдөлт эрүүл ухааныг нь аль хэдийнээ авч одсон байв. Жон Дасум амьдралаас нь явж байна гэдэг тэр чигтээ галзуурал байлаа. Яаж ийм хэрцгий байдаг байнаа? Үзэн яддаг гэдгээ хэлж болох байтал ганц ч үг ган хийдэггүй шүү дээ. Хүйтэн ханддаг байсан ч гэлээ, энэ сүй тавих ёслол бизнес төдий зүйл байсан ч гэлээ...

Тэр хэзээ ч Кай-г үзэн яддаг гэдгээ хэлж байгаагүй.

Харгис зан гаргамаар байгаа юм бол яагаад нүүрэн дээр минь хэлж болохгүй гэж? Залуу гараа нүүрэндээ наасаар чангаар инээнэ. Дотроос нь удаанаар идээд байгаа тэр зүйл яг юу юм бэ? Тэр зүйл түүнийг дотроос нь идэж, арьсанд нь шигдэж, цусанд нь шингэж байлаа.

Айдас. Бүсгүйг орхиод явахвий гэхээс залуу айсан.

Бие нь тэр чигтээ чичирнэ.

Муу залуугийн сүйт бүсгүйWhere stories live. Discover now