003

6.6K 609 38
                                    

-Саруул-


Ким Жунин.
Тэр бол чиний цорын ганц муу залуу





Тэр үнэхээр намайг орхиод явчихлаа... тэр муухай царайлаад, өөрийн хар спорт машинаа асаав. Хар савхин суудлаа налан хурдаа нэмээд сургуулийн зүг давхилаа. Хоосон машины зогсоолд машинаа тавьчихаад түлхүүрээ сугалан авав.

Дахиад л, тэр сургууль гэгддэг тамын тогоонд буцаад ирж байна. Түүнийг машинаас буухад охидууд хийж байсан үйлдлээ орхиод түүн рүү горьдлого тээсэн харцаар ширтэх аж. Охидууд хийж байсан үйлдлээ болиод түүн рүү гөлрөнө гэдэг бол байдаг л зүйл. Тэр хаана ч явж байсан, юу ч хийж байсан тэд зүгээр л зогсоод түүнийг ширтдэг. Зарим нь анхаарлыг нь татах гэж оролдоно, зарим нь хүсэл мөрөөдөл дүүрэн харцаар ширтээд өөрсдийг нь тооно хэмээн найдна.

Гэхдээ түүнд хамаатай гэж үү? Тэр нэг охин руу хоёрдохоо хардаггүй.

Тэр л биш бол...

Тэр хаана байна? Түүний нүд сургуулийн өнцөг булан бүрээр гүйн, өнөө өглөө түүнийг орхиж явсан охиныг хайна. Урт хар үсээрээ нүүрээ халхалсан охин бүрийг тэр харах агаад охид түүний харцыг мэдрээд улайсаар нүүрээ номоороо далдлаж, түүний хажуугаар зөрөхдөө инээд алдацгаана.

Харин тэр зүгээр л нүдээ эргэлдүүлнэ. Энэ сургууль дахь хүн бүрээс хүсээгүй мэдрэмжийг авах  түүний хүсэл эрмэлзэл байгаагүй юм. Охидууд түүнийг хэзээ ч ганцааранг нь үлдээдэггүй. Тэр санаа алдаад сургуулийн хонгилоор алхангаа эрэлээ үргэлжлүүлэх аж.

Хүн ихтэй хонгилоор нүд нь ийш тийш гүйсээр, түүний хүйтэн харцыг харахыг хүснэ. Нүдээ онийлгон харахдаа цонхны дэргэд зогсож байгаа охиныг тэр гэж  бодох нь тэр. Тэр гэнэт алхахаа больсон тул ард нь юм унах чимээ гарав. Толгойных нь ард өвдөн ёолсоор нүдээ нээтэл түүний хүйтэн харцтай тулгарав. Цээжин дээр нь байх түүний цонхигор, нарийн хуруу нуруугаар нь хүйт даалгах аж. Зүрх нь цовхчин, цохилт нь хурдсахад тэр гараа зангидлаа.

Жон Дасум. Тархи нь түүний нэрийг шивнэх зуур тэр охины хар үс чихнийх нь араас унахыг харж байлаа.

Жон Дасум. Түүний норсон үсээр хуруугаа гүйлгэх төдийд гар нь чичирч, зүрх нь өвдөх нь тэр.

Тэр Дасумд хичнээн татагдлаа ч бүх зүйл түүнийг хойш чангаадаг юм. Хүсэхийн аргагүй хүйтэн аура нь түүнийг хүршгүй болгодог. Тэвчихийн аргагүй хүйтэн, ширүүн нүүрний илэрхийлэл нь түүнийг халдашгүй болгодог. Санаандгүй урхидалт нь түүнийг дийлдэшгүй болгодог. Усны дусал Дасумын хүзүүг даган урсан эгэм дээр нь тогтоход Кай уруулаа долоох аж. Түүний цээж түнхэлзэж, хоолойнд тулж ирсэн сандралыг цааш залгиллаа.

Муу залуугийн сүйт бүсгүйWhere stories live. Discover now