Үерхэе!

1K 138 14
                                    

" Candy cake cafe " маш их ачаалалтай байгаа тул Жонгүгын найзууд түүнд тусалж байгаа билээ. Ялангуяа Техасын хамгийн шилдэг бэйсболлын багийн хоёр ч тамирчин байгаа тул тэдний фэн залуус ар араасаа шуурах аж.

Жонгүг: Тусална гэсэн биз дээ! Эсрэгээрээ бүр ачаалал нэмээд хаячихлаа!

Жимин: Орлогыг чинь өсгөж байхад юундаа уурлаад байгаа юм!

Жонгүг: Баярын захиалга ихтэй байгаа болохоор л та нарыг дуудсан болохоос ямар орлогогүйдээ дуудсан юм уу! Эд нарыгаа явуул. Эсвэл Намжүүн та хоёр яв!

Жонгүг кафеных нь гадаа уртаас урт дараалал үүсгэсэн хүмүүсийг хараад бухимдав. Уг нь бизнесмэн хүний хувьд ашиг нь өсөж байгаад баяртай байх ёстой ч энэ Жон Жонгүг юм хойно түүнд ядаргаатай санагдсан юм. Яагаад гэвэл өмнөх захиалгуудаа дуусгаагүй байхад үйлчлүүлэгчид ихсээд захиалгынх нь орцноос хумслаад байгаа хэрэг.

Жимин: Хөөж байх шив. Явлаа мэдэв үү! Явчихвал л болно биз дээ!

Жимин уурлан зүүсэн хормогчоо Жонгүгын нүүр рүү шидээд гарч одлоо. Маргах шаардлагагүй өчүүхэн шалтгаар хэрүүл хийх Жонгүгыг харсан Жин толгой сэгсрэн шогширсоор түүн дээр ирэв.

Жин: Хайртай дуртай гээд үхчих гээд байсан байж юундаа муухай аашлаад байгаа юм!

Жонгүг: Хар л даа! Энэ их хүмүүсийн чинь захиалга манай хүчин чадлаас давчхаад байна!

Жин: Энд чинь тэгээд Жимин ямар буруутай юм. Яршиг, иймхэн юман дээр муудалцаж байгаа юм чинь үерхвэл хоорондоо зодолдох юм байна. Гэрлэвэл бүр нэгнээ алчих биз. Боль, боль би Жиминыг Чанёолтой нийлэхэд нь тусаллаа.

Жин ч мөн хормогчоо тайлан нүүр рүү нь шидчихээд Намжүүн рүү явчихсанд Жонгүг араас нь гүйх нь холгүй очлоо. Тэгээд гарнаас нь зууран өөр рүүгээ харуулчхаад юу хэлэхээ мэдэхээ больсон бололтой гацаж орхив.

Жин: Яасан?

Жонгүг: Н-Нөгөө юу, б-би

Жин: Чи?

Жонгүг: Б-Би ... Заза явж л байхгүй юу. Би өөрөө болгочно.

Жонгүг өөр тийш харан бувтнахад Жин түүн рүү биеэрээ эргэн хараад хоёр гараа зөрүүлэн цээжээ тэврэн зогслоо.

Жин: Уучлаарай гэх тийм хэцүү байна уу? Ядаж Жиминд тэгж хэлэх зориг алга уу?

Жонгүг: Ж-Жиминд хэлж чадна.

Candy boyWhere stories live. Discover now