Дахиад!

1K 136 8
                                    

Техас мужийн хамгийн том супер маркет хямдрал зарласан тул Жимин их л яаруу сандруу гэрээсээ гарах ба одоо өглөөний 5 цаг болж байв. Дөнгөж л үүр хаяарч байгаа ч зам хэдийнээ хөдөлгөөнд оржээ.

- Ахх машиныхаа түлхүүрийг яах аргагүй энд л тавьсан юм сан. Яарч ядаж байхад хаашаа алга болчихсон юм бэ!

Жимин түлхүүр нь өөрөө хөлтэй юм шиг л үглэн уцаарласаар арай гэж оллоо. Тэр зүгээр л яарсандаа болоод үүдний тавиур дээрээс түлхүүрээ олж харахгүй байсан юм.

- За битгий л тэгж үзээрэй!

Бөөн юм болж байж машиныхаа түлхүүрийг олсон байтал бензин нь улаан гэрэл заасанд Жимин үсээ хуйхаар нь зулгаан орилов.

- АААА яачихсан өдөр вэ!

Яаж ч уурласан жилийн цалингаа зориулж авсан үнэтэй машиныхаа хаалгыг савж зүрхлээгүй ч заналтай гэгч нь удаанаар хаан өнөөх нь эд материал гэдгийг үл тоон муухай харан хэлээ гаргалаа. Яг л таван настай хүү шиг "Хннн алхаад явчихна за юу! " гэж үглэсээр дороо нэг дэвсэлж аваад зам даган алхлаа.

Энэ үед замын эсрэг талд яг адил цагт яг адил үйл явдал давхцан ягаан дугираг малгай, ягаан пиджак, тэрнийхээ дотор цагаан пудволк өмсөж хар уранхай жийнс timberland-тай хослуулсан залуу ууртай гэгч нь зам даган алхана. Гэвч замын нөгөө талд өөр шиг нь тохиолдлоор дурамжхан алхах ази залууг анзаарах сөхөөгүй яаран алхах аж. Тэд хоёулаа л нэг зорилгын төлөө явж байгаа бөгөөд тэр нь " АХИУХАН LOLLYPOP АВАХ!"

Жимин энэ удаагийн амралтаараа байнга очдог асрамжийн газар руугаа явах тул тэндхийн хүүхдүүдэд зориулж маш их амттан авах төлөвлөгөөтэй байгаа бол Жонгүг өөрийн дуртай чихрээ бодон, бодон алхаж байлаа.

Супер маркет хөл гишгих зайгүй битүү байсанд Жимин баахан титануудын дунд ороод ирсэн мэт санагдаж эгээ л том биерхүү европ залуусын хөлд гишгүүлчхэлгүй амь тэмцэн явна. Хүн ихтэйгээс болж хаана ямар тасаг байгаа нь үл мэдэгдэн тэрээр өндөр таазнаас доош унжсан хаягнуудыг харан арай хийж зөв тасагтаа ирлээ.


- Хөөе залуу түр холдооч, алив наад бүдүүн өгзгөө холдуулаач дээ, ХӨӨЕ АНГЛИ ХЭЛЭЭР ЧАДАХААРАА ЯРЬЖ БАЙНА ЮУНДАА БҮЛТИЙГЭЭД БАЙГАА ЮМ, НҮДИЙГ ЧИНЬ УХНА ШҮҮ!

Жонгүг угаас түм бужигнасан газарт дургүй тул ярвайхаараа ярвайн уцаарлаж зөрөх олонтой муудалцаж явсаар зорьсон тасгынхаа яг наах нь талд гацаж орхижээ. Тэрээр өндөр, шар бас царайлаг залуу руу орилох ба аялгыг нь ойлгож ядан бүлтийх залуу руу цэхэм, цэхэм харсаар хамаг амьсгалаа түгжин татах юмаа татаж арай хийн л нарийн завсраар шургаж гарав.

Candy boyWhere stories live. Discover now