Аз

784 118 1
                                    

" Сугалаатай урамшуулал зарласан тул та бүхнийг идэвхтэй оролцож худалдан авалт хийхийг уриалж байна! "

Жонгүг зурагтаар дуртай амттан нь сугалаатай болсоныг мэдээд ахиухан хайрцгыг авах талаараа бодсоор гэрээсээ гарлаа. Дэлгүүр хажууханд нь тул тэрээр Техасын өргөн чөлөөгөөр жаргалтай гэгч нь алхана. Өнөөдрийн түүний стиллийг цухас дурьдвал цагаан цамц, цагаан дугираг малгай, хар жийнсээр гангарчээ.


Жимин өглөөхөн түүгээд хаясан чихрийн хайрцагнууд нь сугалаатай байсныг мэдэн амандаа үглэсээр гэрээсээ гарав. Тэрээр шар өнгийн нохойтой конбинзоноо өмсөөд мөн яг ижил өнгийн танил нохойтой углааш өмсчээ.

- Ахх мэдэж байсан бол юу гэж хаях вэ дээ. Дараа нь дахиад усанд орохоос биш!

Жимин байшингийнхаа гадаах хогийн савыг ухан хаясан бүх хайрцгаа түүн тонгойж байх зуурт түүний араар хоёр гартаа хайрцаг дүүрэн чихэр овоолсон залуу явж өнгөрөв. Тэрээр тэгш дөрвөлжин хэлбэртэй таван хайрцаг давхарлан овоолсон тул замаа чадан ядан харах ба энэ үед салхи багахан үлээж Жимины хоосон хайрцагнуудаас нэг нь хийсч залуугийн хөлөнд орооцолдон түүнийг унагааж орхив.

- Ямар гээч хог нь хогоо хогийн саванд хаяагүй юм бэ!

Жонгүг уцаарлан чангахан унасан өгзгөө илнэ. Харин нөгөө талд Жимин өөрийг нь багтаах хэмжээний том хогийн сав руугаа бараг л шумбаад оржээ.

- Өө хэрэгтэй хайрцаг байх чинь!

Жонгүг хоосон хайрцгыг эргүүлж харуулан он сарыг нь харвал сугалаатай хайрцаг мөн байлаа. Тэрээр туулай шиг шүдээ ярзайлган ТИЙМЭЭ ХОНГОР МИНЬ! гэж орилон нэг үнсээд бүх хайрцгаа цуглуулан бослоо.

- Чөтгөр гэж! Хэн бэ!

Жимин хэн нэгний гэнэтийн чанга орилооноос болж биеийнхээ 90 хувийг оруулчихсан байсан хогийн сав руугаа цочин унаж орхив. Тэгээд дотроос нь ёолсоор босож ирэн ийн орилсон ч эргэн тойрондоо нэг ч амьд амьтан олж хараагүй тул нэгэнт орчихсон савандаа тухтай гэгч нь бүх хогоо ухаж гарах нь тэр. Харин холгүйхэн байсан байшингийн хаалга онгойж цагаан малгайт бүх хайрцгаа буйдан руугаа чулуудлаа.

" 10130901 дугаартай хэрэглэгч та азтан боллоо. Та хайрцгаа бидэн рүү шуудангаар явуулаарай. Бид танд бүтэн жилийн хэрэглээний эрхийг явуулах болно оо. "

Жимин зурагтаар гарах сугалааны мэдээг үзээд дурамжхан унтраан гал тогоогоо зүглэв. Ширээгээр нь дүүрэн чихрийн хоосон хайрцагнууд овоолоостой байхыг хараад яаж буцааж хогийн сав руугаа зөөхөө бодож залхуурах аж.

Candy boyWhere stories live. Discover now