Илчилсэн нь.

722 125 10
                                    

Техасын гудамж хөл хөдөлгөөн ихтэй байгаагаас болж зарим нарийн зам дээр түгжрэл үүсчээ. Учир нь маш алдартай Candy Cake Cafe жилд ганц л удаа зохион байгуулдаг цайны үдэшлэгээ хийж байгаа юм.

Жонгүг нэрийн хуудас нь болсон дугариг малгайгаа өмсөөд янз бүрийн эгдүүтэй стикерүүдийг хатган чимэглэжээ. Угаас тод уруултай тул бальзам түрхэхэд нь яг л хазаад авмаар зөөлхөн мармалед шиг харагдана.

Жимин өмнөх үдэшлэг буюу Жины үдэшлэг дээр ямар хэрэг тарьсанаа санан Жонгүгт гол судсаа атгуулчхаад байгаа юм. Тиймдээ ч одоо цагаан хормогчтой ягаан палаж өмсөөд инээмсэглэн үйлчлэгч нарт хоол цай зөөж өгч байгаа аж. Өөрөөр бол сайн дурын зөөгчөөр ажиллаж байна.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хүн бүр л Жимины эгдүүтэйг гайхан хамт зургаа авхуулж зарим нь бүр халаасны мөнгө өгч байгаа харагдах бол спортын улаан хорхойтнууд бэйсболлын шилдэг тамирчны ийм төрхийг харсандаа гүн шоконд оржээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хүн бүр л Жимины эгдүүтэйг гайхан хамт зургаа авхуулж зарим нь бүр халаасны мөнгө өгч байгаа харагдах бол спортын улаан хорхойтнууд бэйсболлын шилдэг тамирчны ийм төрхийг харсандаа гүн шоконд оржээ. Уг нь бол Пак Жимин гартаа цохиур барьсан булчинлаг, халуухан залуу. Америк иргэншилтэй солонгос залуугийн шинэ төрх түүний фэнүүдийг, ялангуяа эрэгтэй шүтэн бишрэгчдийг нь хэдэн минут байтугай бүтэн цагийн хөшилтөнд оруулчихсан ажээ. Ер нь ямар л спортын хорхойтон өөрийн дэмждэг тамирчнаа бэйсболлын талбайд бөмбөг цохиод гүйхийг биш ягаан даашинз өмсөөд эгёо хийж байхыг харахыг хүсэх вэ дээ!!!

Жимин хүмүүс өөрийг нь таниад яаж алмайрч байгааг харж байгаа ч эцсийн эцэст өөрөө л ийм хувцас өмсөхийг хүссэн шүү дээ. Жонгүг түүнээр үнэгүй ажил хийлгэж хохирлоо барагдуулж байгаа ч ингэж хувцасласанд нь итгэж ядсандаа харцаа ч салгаж чадахгүй ажилдаа түйртэнэ. Яагаад ч юм харц нь түүний үгэнд орохгүй энд тэнд гүйж дэвхцэх ягаан даашинзтай залуу дээр тогтоод байсан юм.

Candy boyWhere stories live. Discover now