Lipstick kissing

799 125 13
                                    

" Candy cake cafe " кафед Намжүүн, Жин болон Жимин нар цугларжээ. Кафен хаах цаг нь болоод хаалгаа түгжчихсэн тул дотор 4хөн хүн л байх аж.

Жин: Жонгүг аа миний захисан юмыг авчирсан уу?

Жонгүг: Мэдээж! Нэлээд ахиуханыг авчирсан шүү.

Жонгүг ширээн дээр хэдэн хайрцаг чихэр авчирч өрөөд Жинтэй харц тулгарч тэд их л жогтой инээлдэв.

Жимин: Энэ олон чихрээр яах гэж байгаа юм ?

Намжүүн: Уралдаж иднэ л гэж битгий хэлээрэй дээ! Би лав танан цагаан шүднээсээ салмааргүй байна шүү!

Жин: Тэгэхгүй болохоор битгий санаа зов. Харин ...

Жин инээдээ барьж ядан Жонгүг руу харахад өнөөх нь их л сүртэй алга руугаа үлээж амны үнэрээ шалгаад уруулаа чийглэж байх юм гэнэ. Ёстой толгой, толгойгоо олж найзална гэдэг л энэ байх. Нэг нь зөвлөгөө авч нөгөө нь зөвлөж өгсөн төлөвгөгөөг хараад байгаарай аягүү~

Жин: 4лээ тоглоом тоглоцгооё.

Жимин: Яадаг тоглоом?

Жин: Lipstick kissing challenge! Хоёр хоёроороо нэг баг болно. Тэгээд энд байгаа чихэрнүүдээс нөгөө багтаа сонгож өгөөд таалгана. Жишээлбэл энэ интоорын амттай чихрийг би урууландаа түрхэнэ. Түрхэхээсээ өмнө Намжүүны нүдийг бооно. Тэгээд би түүнийг үнсэхэд Намжүүн амтлах мэдэрхүйгээ ашиглан чихэрний амтыг таах ёстой. Амархан байгаа биз дээ?

Намжүүн: Янзтай!

Жимин: Шал балай юм!

Жин: Хожсон нь зул сарын аялалаа үнэгүй даалгана шүү!

Намжүүн: Тэгвэл бүр ч янзтай! Алив хайраа эхэлье!

Намжүүн хайрцагтай чихэрнүүд рүү дайран задлах гэтэл тэр нь шалаар нэг таран асгарчхав. Гэвч түүний бүтэлгүйтэл анхных биш тул хэн ч үүнд бухимдаж уурласангүй. Гагцхүү толгой сэгсрэн шогширч байсан юм.

Жонгүг: Та хоёр нэг баг болно гэхээр би Жиминтэй болохоос өөр арга алга юм шив.

Жонгүг цээжээ тэврэн худлаа дургүй байгаа мэт дүр эсгэхэд энэ нь ааш муутай Жимины гэдэнг хөдөлгөж орхив. Үүнийг нь анзаарсан Жин ширээн доогуур урт хөлнийхөө шидийг үзүүлж Жонгүгын шилбийг ганц сайн өшиглөөд авах нь тэр.

Жимин: Би энийг чинь тоглохгүй за юу! Би болздог залуутай байж юу гэж араар нь энэ тэнэг туулайтай үнсэлцэж байдаг юм.

Candy boyWhere stories live. Discover now