🔞По🔞

1.1K 137 44
                                    

Жонгүг Жиминыд очих шалтаг хайн бүхэл өдөржин толгойгоо гашилгав. Тэгсний хүчинд олсон арга нь шинэ жороор хийсэн бялуугаа амсуулж сэтгэгдлийг нь сонсох арга сүвэгчилжээ.

Жонгүг: Гэхдээ шинэ жор байхгүй шдээ яахав? Заза хуучин бялуугаа л аваад явъя. Жимин угаасаа ялгахгүй.

Тэрээр cheesecake боолгож аваад их л жаргалтай амьтан машиндаа суулаа. Замдаа Жимин рүү залгаж хаана байгааг нь асуухаар шийдэв.

Жимин: Ямар хэрэг гарсан юм?

Жонгүг: Эхлээд мэнд мэдэчхээч!

Жимин: Угаасаа сайн байгааг чинь мэдэж байна.

Жонгүг: Ааштай гэдэг нь! Хаана байгаа юм, би танайх руу явж байна.

Жимин: Гэртээ л байна. Ирж байгаа юм бол хэдэн пиво аваад ирээрэй. Кино үзэхэд нэг юм дутаад байна.

Жонгүг: Гэгээн цагаан өдрөөр ямар кино үзэж байгаа болоод пиво уудаг байна аа

Жимин: По үзэж байна.

Жимины үгийг сонсоод Жонгүг золтой л осол гаргачихсангүй. Тормозоо хүчтэй даран зогсоод юу сонссоноо дахин лавлалаа.

Жонгүг: Чи сая юу гэсэн бэ?

Жимин: Дүлийрчихсэн юм уу? По ойлгохгүй байгаа юм уу? Ядаргаатай юм, тасаллаа!

Дуудлага тасарсан ч Жонгүг хаашаа ч юм хий гөлөрсөөр хэдэн минут суув. Тэгснээ машиныхаа толинд өөрийгөө харан " Арай л цэмцгэр хувцасласан байна. Гэрээрээ орж секси мүүдээ тохируулахгүй бол Жиминд мэдрэмжгүйгээрээ дуудуулна даа. " хэмээн үглэсээр гэрийн зүг жолоо татлаа.

- Динг донг

Жимин хонх дуугараха дуунаар хийж байсан ажлаа орхин хаалгаа тайлахаар явав.

Жимин: Би чамайг ажлаасаа ирж байгаа гэж бодсон юм сан?

Задгай энгэртэй хар торон сорочик өмсөж бариу жийнсээр гангараад үсээ арагш самнан өргөн духаа гаргасан халуухан candy boy-оо хараад Жимин гайхсаар асуув. Жонгүг ч мөн гайхаж орхижээ. Богино шортноос өөр хувцасгүй бас чамархайг нь даган хөлс урсаад үс нь нойтон болчихсон puppy boy түүнд арай өөр харагдаж тархи нь бохир бодлуудаар дүүрэх нь тэр.

Жонгүг: Чи их завгүй байсан бололтой.

Жонгүг нэг хөмсгөө өргөн асуухад Жимин хөлсөндөө норчихсон үсээ хойш самнан уруулаа чийглэн долоов.

Жимин: Харинтиймээ, алив ороод ир.

Жонгүг шүлсээ залгисаар дотогш ороход гэрээр дүүрэн хоолны үнэр ханхалж байсанд тэр бүр ихээр гайхширч орхив. Түүний бодлоор бол Жимин По үзээд баруун гартайгаа найзлан тун завгүй байсан байх ёстой байтал хоол...

Жонгүг: Чи юу хийж байгаа юм?

Жимин: Хоол хийж байна аа. Чи пиво авчирсан уу? Шорлогны махаа амтлах хэрэгтэй байна, аваад ир.

Жонгүг: Чи нөгөө По үзэж байна гэсэн яасан?

Жимин: Үзээд дуусчихсан. Энийг хийчхээд дараагын ангийг нь үзнэ.

Жонгүг: Айн?

Жимин: Яав аа. Тэнэг хүн шиг мэдэн будилаад байх юм. Алив явж гараа угаагаад ир.

Жонгүг Жиминыг по үзэхдээ хоол яаж идэж чаддаг байна аа хэмээн гайхсаар угаалгын өрөөнд орлоо. Гараа угааж ариун цэврээ сахичхаад ирэхэд Жимин зочны өрөөний буйдан дээр суучихсан түүнийг хажуудаа суухыг урив.

Жимин: Ёохх хоол хийх гэж халуун тогооны хажууд зогссоор байгаад бүр халууцаад байсан юм. Сэнс үлээлгэчихсэн чинь сайхан байна шүү

Жонгүг: Юу? Чи хоол хийснээс болж хөлөрчихсөн юм уу? Погоос болоогүй хэрэг үү?

Жимин: За яршигаа По үзээд хөлрөөд байхдаа яадаг юм. Нээрээ чи хамт үзнэ биз дээ, эхлүүлчихсэн шүү

Жонгүг зурагт руу харахад нээрээ л По гарч байсанд эрүү нь шалтай нийлэх шахав. Учир нь ...

Жонгүгын ойлгосон По: /п*рн*/

Жимины ярисан По: /кунфу панда/

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жимины ярисан По: /кунфу панда/

БИ МАРГААШ ХОЁР ХҮНД УАНШОТ ӨГНӨ ӨӨ~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


БИ МАРГААШ ХОЁР ХҮНД УАНШОТ ӨГНӨ ӨӨ~

10-99 дотор тоо санасан байгаа. Миний санасан хоёр оронтой тоо таарвал уаншот өгнө, амжилттттт~

Candy boyWhere stories live. Discover now