Тамирчин

678 124 9
                                    

" Аливээ Гүг хурдалж үз! "

Нойрмог байгаагаас болж хөдөлж ядах Жонгүгыг түүний найз Жин шавдуулна. Өнөөдөр тэд мужуудын аварга шалгаруулах тэмцээн үзэх бөгөөд Жин түүнд найз залуугаа албан ёсоор танилцуулахаар болсон билээ.

" Би ойлгохгүй байна. Найз залуутай чинь танилцахын тулд бид яагаад заавал бэйсболлын тэмцээн үзэх ёстой юм. Тэр чинь уйтгартай шдээ"

Жонгүг нэг хөлөндөө өмдөө өмсөн нөгөөхийг нь углах гэж залхуурах хоорондоо хэлбэл Жин түүнийг нэг сайн дагздаад авах нь тэр.

" ЯАЯ Л ДАА! "

" Нойр чинь сэргэв үү? Үгүй гэвэл дахиад цохиод өгч болно шүү, илүү хүчтэйгээр! "

" Энэ чинь хүчирхийлэл шүү! "

Жин түүний хариуд таван хурууныхаа хамгийн уртыг нь гаргаж харуулаад амандаа талх зуув.

" Чи надад амласан. Би энд чамайг огтхон ч хүчлээгүй байна. Яахав чи намайг найзаа биш гэж бодож байвал би үүнийг албадан шаардсан хүчирхийлэл гэж хүлээн зөвшөөрч болох л юм. "

Жин мөрөө хавчин хэлээд кофегоо балгавал Жонгүг хүндхэн санаа алдаад хөдөлгөөнөө хурдасгаж эхлэв. Долоо хоногийн өмнө болсон Жины төрсөн өдрийн үдэшлэгт Жонгүг очиж чадаагүй. Түүний кафе захиалга ихтэй байсан учраас тэрээр Жинд дараа нэг хүслийг нь биелүүлж өгнө гэж амлаад гэмээ цайруулсан. Гэтэл өнөөдөр найз нь тэр боломжоороо өөрийн найз залууг танилцуулахыг хүссэн байхад элдэв утгагүй шалтгаар цааргалаад байгаа өөртөө бага зэрэг уцаарлаж байлаа. Тиймдээ ч гэмшлээсээ болж саяхан л хөдөлж ядаад байсан биеэ флашийн хурданд тааруулан хэдхэн хормын дотор цэмбийж орхижээ.




" Хөөх бэйсболлыг ийм их хүн үздэг гэж мэдсэнгүй "

Тэд суудлаа эзлэн суухад битүү дүүрсэн талбайг хараад Жонгүг уулга алдвал Жин түүн рүү " ёстой тэнэг хүн шүү " гэсэн янзтай харна.

" Үздэггүй цөөн төрлийн хүмүүсийн нэг нь чи! Тийм болохоор гуйя, тэнэг гэдгээ нууж амьдар! "

Жонгүг сөрж хэрэлдэх гэтэл шүглийн дуу чанга хадаж эхний багууд тоглоход бэлэн болжээ. Хэдэн багийн дараа нэг л танил нүүрний арьстай намхан залуу талбайн голд бужигнуулж өгч байгааг Жонгүг бүлтгэр нүдээ онийлгон байж олж харав.

" Энэ одоо энд юу хийж яваа юм бэ. Олны хөлд дарагдаж үхэхээ шийдсэн юм байх даа. Амиа хорлолтын шинэ арга зам уу? "

Candy boyWhere stories live. Discover now