Pepero game

769 123 12
                                    

Жонгүг ойрын хэдэн өдрүүдэд Жиминыг гуйх талаар их удаан бодсон. Сүүлд өндөр дэлдэн залуутай ирээд явсанаас нь хойш цээжинд нь хоосон оргиод нэг л зүйл дутаад байгаа мэдрэмж түүнийг дагаад болсонгүйд тэр ийн шийдсэн билээ.

" Яахав манай тагжгар чинь намхан л болохоос дажгүй шдээ. Нэмээд жоохон хөлдүү. Гэхдээ би гэж төгсөрцөн арманчик залуу байхад тэр ч асуудал биш байх аа. Гол нь хэзээ, хаана, яаж? "

Жонгүгыг амандаа lolly pop хийгээд зуршил ёсоороо өөрөө өөртэйгөө ярин өрөөндөө холхиж байхад нь утас нь хангиналаа. Харвал энэ түүний газар дээрх ганц сайн найз Ким тахир хуруут Сокжин байв.

Жин: Хэе ноён туулай!

Жонгүг: Хэе ноён жирх минь!

Жин: За болиоч дээ. Жирх байх даа яадаг юм. Миний энэ царай дэндүү бурханлаг байхад чинь!

Жонгүг: Тэгж нтр. Хэтрүүлэн мөрөөдөгч минь ямар хэргээр залгаав?

Жин: Орой Намжүүны найзууд манайд ирж киноны үдэшлэг хийхээр болсон. Чи бас ирнэ биз дээ?

Жонгүг: Жимин очих юм уу?

Жин: Тэр ирэхгүй хайчив л гэж дээ. Болзоот залуутайгаа ирнэ.

Жонгүгт " болзоот залуу " гэсэн нь таалагдаагүй бололтой амандаа зуусан чихрээ тас хийтэл нь хазаж уурлахаараа гаргадаг зангаараа хацраа хэлээрээ түлхэх нь тэр.

Жонгүг: Тэр дамбо очих юм биз дээ. Яахав болж байна аа. Би очие.

Жонгүг утсаа халааслан шууд л гэрийн зүг жолоо залав. Мэдээж өрсөлдөгчөөсөө илүү сайхан харагдахын тулд гадаад үзэмжиндээ анхаарах хэрэгтэй шүү дээ. Гэхдээ тэр зүгээр л найзуудаараа нэгнийндээ цуглаад кино үзэж цагийг өнгөрөөнө гэдгээ санаад хэтрүүлэхгүй гангалж чадах болов уу?

Жимин төрөлхийн дарангуйлагч зангаараа Чанёолыг сугадан хэдийн ирээд буйдан дээр тухалж буй Жонгүгын өмнүүр ширэв татан явж урдаас нь харан суув. Жонгүг Жимин рүү хялам ч хийхгүй байх авч сэм сэмхэн Чанёол руу муухай харж байлаа.

Жин: За бүгд кино эхлэхээс өмнө тоглоом тоглоцгооё. Энэ бол PEPERO GAME! Дүрэм нь ойлгомжтой, хамгийн жижигхэн пеперо үлдээсэн нь хожно. Гэхдээ үнсэлцэхгүй шүү!

Гэрийн эзний тушаалаар Жин Намжүүн хоёр, Чанёол Жимин хоёр нэг баг болж Жонгүг Жимины бэйсболлын багын тамирчин болох Жактай нэг баг болов.

Минут өнгөрөх тусам байдал хурцдаж Жонгүг болон Жимины баг хүчтэй өрсөлдөж байлаа. Харин Жины баг Намжүүнаас болж аль эрт хасагдчихсан.

0,1 мм үртсээр Жонгүгын баг хожиж ялагдаж сураагүй Пак Жимин жигтэйхэн урвагар хоцров.

Жимин: Хүн аятайхан хаз гээд байхад далчигнаж хойшилсоор байгаад хожигдчих юм. Чамтай тооцоотой шүү!

Чанёол: Чи өөрөө дагзнаас зуурчхаад хүчирхийлээд байсан биз дээ! Миний уруул Бэкхёндоо л үнэнч за! Би ер нь Бэкхён руугаа я-

Жимин: Дуугүй бай, зодно шүү!

Тэднийг шивнэлдэн хэрэлдэх зуур Жин алгаа ташан олны анхаарлыг өөртөө татлаа.

Жин: За тэгэхээр тоглоом дуусч ялагч тодорлоо. Би уг нь өөрийгөө ялна гэж бодож байсан ч зарим бүтэлгүй хүн пеперогоо удаа дараа хугалсанаас болж хожигдчихлоо.

Жин Намжүүн руу зэхэм хийн харсаар хэлбэл Намжүүн гэмээ мэдэн хоёр гараа өвөр дээрээ авч томоотой гэгч нь цомцойн сууна.

Жин: Жонгүг, Жак хоёр ялсан юм чинь хүслээ хэл.

Жонгүг: Жимин долоо хоног миний гэрийн үйлчлэгч хий! Харин дэлдэн гозон нь Жакын гэрт үйлчлэгч хийнэ биз.

Жак: Тэгэх хэрэггүй дээ

Жонгүг: Тэгэх хэрэгтэй!

Жимин: Чи ямар даварчихсан амьтан бэ!

Жин: Заза! Жимин эр хүн хэлсэндээ хүрэх хэрэгтэй шдээ! Тамирчин хүн хэлснээсээ буцдаггүй биз дээ!

Жимин бардам зандаа дийлдэн арга буюу толгой дохивол Жонгүг ялалтын царай гарган буйдан налж суув. Түүний тархинд дэггүй санаа орж ирсэн бололтой их л жуумалзан Жиминтэй өнгөрүүлэх долоо хоногийнхоо төлөвлөгөөг жаргалтай гэгч нь боловсруулах аж.

Орой болж киноны цаг эхлэн тэд харанхуйд принтер асаан 20р зууны романтик кино үзнэ. Жин Намжүүны мөрийг дэрлэж, Жак урдаа попкорн тэвэрч Чанёол нууцаар найз залуу руу мсж бичиж байх бол candy boy, puppy boy хоёр маань л тун тухгүй зэрэгцэж суужээ.

Киноны явцад Жонгүг Жимин рүү хармаар байсан ч ичсэнээсээ болж цэх суун дэлгэцнээс огт харц салгасангүй. Гэвч гэнэт л зориг орсон мэт гараа аажуухан явуулан гарыг нь атгалаа. Гэвч бодсоноос нь том гар мэдрэгдээд зогсохгүй зөрүүлэн атгасанд нь гайхсаар харвал энэ Жак байлаа. Тэрээр Жонгүг руу нэг нүдээ ирмэвэл Жонгүг ууртай гэгч нь гараа татан босоод явахдаа эргэж харан заналтай гэгч нь " БИ ЕВРОП ЗАЛУУ СОНИРХДОГГҮЙ, ЦАРАЙ МУУТ МИНЬ! " гэх нь тэр. Харин Жимин хэдийнээ гэртээ ирчихсэн зөөлөн хөнжилдөө шургаад томоор эвшээж байлаа.

Candy boyWhere stories live. Discover now