Эргэсэн нь

737 115 11
                                    

Жимин олон цагийн бэлтгэл хийсний үр дүнд гараа хугалж орхижээ. Үргэлж л аливааг хэтрүүлдэг зангаараа амралтгүй бэлтгэл хийгээд одоо гипсдүүлсэн гараа дурамжхан харан сууна.

" Бүсийн тэмцээнээс өмнө л эдгэрдэг юм шүү! "

Жимин санаа алдан тааз ширтэж хэсэг хэвтэв. Түүний нойр сэтгэлзүйн байдлаас нь болоод хулжаад байгаа юм. Учир нь тэр хэтэрхий стресстэй байгаа. Бүсийн тэмцээн болоход одоо сар хагасын хугацаа үлдсэн байхад багийн бэлтгэл хангалттай хангагдаагүй байгаа. Уг нь сайн хангагдсан л даа. Гэхдээ тэр чинь супер өндөр шаардлагатай ПАК ЖИМИН шүү дээ.

- Дин донг~

Оройн 23:00 цагт түүний гэрийн хонх хангиналаа. Энэ орой түүн дээр ирэх зочин байхгүй тул гайхсаар өндийн Чимми гэж нэрлэсэн нохойтой шар углаашаа углан бослоо.












Жонгүг өдөржин л кафегаа тойрон алхав. Намжүүнаас Жимины бэртэл авсан талаар сонссоноос хойш эргэж очих уу яах уу гэж бүтэн өдөржин эргэлзэж суусаар орой болж кафегаа хаах цаг болчихсон байв.

" Үгүй ээ ямар найзууд ч биш, яасан гэж эргэж очдог юм! "

Жонгүг өөрөө өөртэйгөө ярин "Гэхдээ гэр ойрхон юм чинь ороод гардаг ч юм уу? " гэж эргэлзэнэ.

Нэг л мэдэхэд тор дүүрэн амттан авсан Жонгүг Жимины гэрийн гадаа зогсож байлаа. Кафегаа хааснаас хойш хэдийн хоёр цаг өнгөрч одоо оройны 22:00 цаг болжээ. Жонгүг гэнэтийн байдлаар Жиминд сэтгэлээ илчилснээс хойш тэд нэг ч уулзаагүй учир багахан бишүүрхээд байгаа бололтой дороо хэд дэвсэлж аваад шууд л гэрийн зүг гэлдрэв.

" Заза заавал санаа зовсон гэдгээ мэдэгдэх албатай юм уу. Жиныг л явуулсан гээд хэлчихье! "

Жонгүг унтлагын хувцсаа сольж өмсөөд үсээ арзайлган түүнд огтхон ч санаа зовсондоо эргэж очоогүй, харин ч дурамжхан ирсэн царайтай харагдахын тулд ганган хувцсаа тайлж хаясан нь энэ байв.

" Одоо яг л хайхрамжгүй догь залуу шиг харагдаж байна. Тэр ямар бодол уншигч биш намайг анзаарахгүй ээ "

Толинд харан өөртөө зориулж винк хийснээ гэнэт хөмсгөө зангидан "Би ингэхэд яагаад түүнд санаа зовоод байгаа юм? " ...

Гэсэн ч тэр одоо puppy boy-нхоо гэрийн хонхыг дараад тайлахыг нь хүлээж байна. Яагаад ч юм анх уулзаж байх үеийн хэрүүлч зан нь хөдлөхгүй харин ч сандраад, сандарсандаа хөлөө чичиргэн хумсаа мэрч байгаа өөрийгөө гайхна. Тэгснээ дахиад л хөмсөг зангидан нүдээ эргэлдүүлээд " Би нээрээ дурлачихсан ш дээ " ...

Candy boyWhere stories live. Discover now