Кафе

705 117 7
                                    

- Ойлголоо доо, би олчихлоо. Кафен нэр нь Candy cake cafe гэсэн байна. Мөн биз дээ? Тиймээ, гүзээлзгэнэтэй бялуу авна, би мартаагүй ээ. Одоо аваад очлоо.

Жимин утсаар ярих ба машинаа нэгэн хөөрхөн тохжилттой кафен үүдэнд зогсоов. Яг л хүүхэлдэйн киноны зураг авалт хийхэд тохиромжтой авсаархан кафе. Бүхэлдээ бор өнгөтэй кафен дээвэр дээр сакура зурсан байх бол их биен дээр нь төрөл бүрийн шүлс асгарам амттангууд зуржээ. Жимин өөрийн цорын ганц солонгос найз болох Намжүүны зараалаар энд ирсэн бөгөөд түүний найз залуугийн төрсөн өдөр тул энд захиалга өгсөн юм.

Хаалгыг онгойлговол дээр нь байх шувуу жиргэж хоёр талд нь байрлуулсан бяцхан тоглоомон туулай эгдүүтэй хоолойгоор "welcome to the candy cake cafe" хэмээн дуугарна.

- Oh my god! So sweetie!

Жимин орж ирээд л шууд уулга алдав. Кафен доторх тохижилт үнэхээр дуу алдуулам байсан юм. Юу гэхээр тэнд бүхэл бүтэн амьд байгаль оршиж байв.

Өнцөг булан бүрт амьд мод, цэцэгс байх ба бяцхан хүрхрээ хүртэл байсан юм. Зарим модны мөчир дээр тоть сууж харагдах ба ширээ сандалнууд нь байгалийн чулуугаар хийгджээ.

Шоколад болон нарийн боовны үнэр хамар сэтлэм үнэртэж амьтдын дүрс бүхий роботууд янз бүрийн дуу гаргаж хүүхдүүдийн баясгалантай дуу хаа сайгүй дуулдана. Кафе хүн ихтэй байх аж.

Жимин ийшээ ч харж алмайрч тийшээ ч харж гайхширсаар арай л гэж касс дээр нь ирэв.

Яг л аниме дээр гардаг шиг гоё хувцастай хөөрхөн охин түүн рүү инээмсэглэсээр угтав.

- Өхх косфлей ази охидоос илүү европ охидод сайхан зохих юм аа

Жимин өөрөө өөртөө бувтнан сая л нэг гол зорилгоо санав бололтой духаа алгадлаа.

- Excuji me! Би гүзээлзгэнэтэй бялуу авах гэсэн юм. Ким Намжүүн гэсэн нэрэн дээр захиалга өгсөн байх ёстой.

Жимин найрсаг гэгч нь инээмсэглэн хэлэхэд түүний хүүхдийнх шиг шингэн хоолой болоод гэм зэмгүй сайхан инээмсэглэл царайлаг төрхөнд нь европ бүсгүй ичингүйрэн гацаж түгдчисээр хариу өгөв.

- Т-Та түр хүлээгээрэй. Би ахлагч тогоочоос гарсан эсэхийг нь асуугаад ирье.

- Тэг дээ үзэсгэлэн минь!

Жимин дахин нэг ялдам хоолойгоо гайхуулсны дараа бүсгүйн хацар улайсаар цаашаа явлаа.

Candy boyWhere stories live. Discover now