Албан ёсоор ...

1.1K 161 32
                                    

Жонгүг Жимин хоёр өнөөдөр албан ёсоор анхны болзоондоо явахаар болсон юм. Жимины баг удахгүй бүсийн тэмцээнд орох учраас цаг зав маш багатай байгаан дээр илт ядаргаанд орж турсан тул тэд эрүүл эко болзоо хийнэ гэж ярилцжээ.

Тамирын хослол, ижил өнгийн пүүзээр хосолсон залуус дугуй унан Техасын нарийн замаар уралдана. Тэдний очих газар нь бэйсболлын талбай ба одоо үүрийн 5 цаг болсон байна.

Жонгүг: Алив хэр тоглогч гэдгээ харуулал даа хайрт минь!

Жонгүг дугуйгаа байрлуулчхаад цааш гүйхдээ ийн орилов. Түүний хацар халуу дүүгэн ичиж буй нь илэрхий байгаа болохоор Жиминд энэ байдлаа харуулахгүй гэсэндээ талбай тойрон гүйх ажээ. Харин Жимины хувьд тэр хэзээ ч болзож бас хэн нэгнээр ийм дотно дуудуулж байгаагүй учраас таг хөшчихсөн. Чихэнд нь "хайрт минь" гэх үг цуурайтаад хачин их догдолж байлаа.

Жонгүг: Хөөе зүгээр үү? Арай ичээд байгаа юм биш биз дээ, өдий хөгширчхөөд?

Жонгүг Жиминыг өөрөөс нь хэд дахин их ичингүйрч байгааг хараад жуумалзан өднө. Гэвч Жимин хариу өргөс шидэх ч ухаангүй хоёр гараа хооронд нь атган гутлынхаа хоншоороор газар сэндийчих ажээ. Уг нь Пак Жимин ганц ч үг газар гээхгүй хэрэлдэж байх ёстой юмсан???

Жонгүг: Заза хэн нэгэн нь хар үүрээр эзгүй талбайд авчирчхаад үл тоогоод байх юм бол би буцахаас. Би явлаа шүү хайрт минь?

Жонгүг сүүлийн үгэндээ өндөр ач холбогдол өгөн хэдэн октав өсгөж хэлэхэд Жимин сая л нэг толгой өндийлгөн түүний зүг харлаа.

Жимин: Ч-Чи л өөрөө эрүүл болзоо хүссэн биз дээ

Жонгүг: Тийм байлгүй дээ. Би чамайг хэлээ Арейл шиг далайн шуламд өгчихвүү дээ л гэж бодлоо.

Жимин: Далай байхгүй газарт явцгүй хошигнол хийх юм. Тэгээд ч Арейл хэлээ биш дуу хоолойгоо л өгдөг юм.

Жонгүг: Хэнд хамаатай юм. Ямарч байсан дөхүүлсэн байна. Тэгээд намайг яаж гайхашруулах гэж байна даа?

Жонгүг хоёр гараа ташаандаа аван эрүүгээ өргөн асуухад Жимин нүдээ эргэлдүүлэв. Тэрээр сая л тайвширсан бололтой биеэ барихаа болин энгийн байдалдаа шилжжээ. Тэгээд Жонгүг рүү муухай харан цээжээ тэврээд зогсчихов.

Жимин: Бодоод байсан дургүй хүрчихлээ. Чи хүчээр намайг найз залуугаа болгочхоод хүчээр болзоонд явъя гэж шаардаад одоо болохоор надаас ямар нэг гайхалтай зүйл хүсээд байх юм. Өөрийгөө арай бирдтэй үерхдэг гэж бодоогүй биз дээ?

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 01, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Candy boyWhere stories live. Discover now